2018.02.08

Б.Баттөмөр: Бүртгэлгүй бүх бизнесийг сүүдрийн эдийн засагт хамруулдаг

Өнөөдөр /2017.02.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ хуулийг гаргахдаа бусад хуулиудтай уялдуулах хэрэгтэй. Мөн сүүдрийн эдийн засаг байдаг. Үүнийг манайхан тоодоггүй. Энэ дотор мөнгө угаах гэмт хэрэг явж байдаг гэдгийг сануулсан юм.

Мөнгө угаана гэдэг эдийн засагт маш их сөрөг үр дагавартай. Бид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гээд том нэр өгчихсөн. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг тусдаа хууль байх ёстой гэж ойлгодог. Асуудлыг өргөн хүрээнд харж улс орныхоо онцлогт тохируулах хэрэгтэй.

Яагаад төсвийн орлого нэмэгдэхгүй, гадагшаа их баялаг гараад байна. Энэ чинь мөнгө угаалт.

Бүртгэлгүй байгаа бүх мөнгийг угаах гэж байгаа мөнгө гэж үзэж байгаа.

Үүнийг ойлгох ёстой. Хуулийг гаргахдаа Бүртгэлийн шинэчлэлийн хууль, Татварын хууль, Гаалийн хууль, Банкны хуулиудтай уялдуулах хэрэгтэй.

Сүүдрийн эдийн засаг байдаг. Үүнийг манайхан тоодоггүй. Энэ дотор мөнгө угаах гэмт хэрэг явж байдаг. Бүртгэлгүй бүх бизнесийг сүүдрийн эдийн засагт хамруулдаг. Манай санхүү, эдийн засгийн нэр хүнд гадаадад муу нэр хүндтэй байгаа.