Н.Учрал: Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Б.Энх-Амгалан гишүүний хэлсэнээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал
Харин бид энэ хуулийг батлахгүй бол дэлхийд муухай харагдаж, Монголчууд гадаадруу гарахад хоригтой учрах, дансаа хэрэглэж чадахгүй болох эрсдэл бий. Санхүүгийн хориг арга хэмжээ бидэнд тавигдана.
Нэгдүгээрт: Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх ФАТФ байгууллагын мөнгө угаахтай тэмцэх Ази номхон далайн бүлгэмийн гишүүн. Тиймээс энэ хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.
Хоёрдугаарт: О.Баасанхүү гишүүний хэлсэн ...”хэрэг үйлдэж” гэж хуулийн төслийн нэгдүгээр зүйл дээр бидний зарчмын зөрүүтэй саналыг хэлж байх шиг байна. Энэ бол Эрүүгийн шинэ хуультай нийцүүлж оруулсан нэр томъёо юм.
Монгол Улс Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бүлгэмийн гишүүн, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг байгаа гэдэг утгаар хуулийн нэр томъёо энэ хэвээрээ явахаас өөр арга байхгүй. Харин хуулийн зорилго их тодорхой байгаа. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж бий.
Энэ хуулиар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах зорилготой
Харин мөнгө угаах гэмт хэргийг эрүүгийн хуулиараа зохицуулна. Терроризмын тухай хууль Монгол Улсад байгаа. Энэ хуулиар тэр үй олон зэвсэг дэлгэрүүлэх асуудлыг зохицуулж байгаа. Тэгвэл Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах зорилготой юм.