2018.04.19

М.Билэгт: Энэ хуулинд Монгол банктай холбоотой заалт орж ирсэн үү?

УИХ-ын нэгдсэн /2018.04.19/ хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Монголд мөнгө өсгөх арга барил байгаа. Дэлхийн бусад улс оронд байхгүй хүүтэй мөнгө банканд байрлуулах боломжтой. Монгол төгрөгийн ханш их хэмжээгээр унаж иргэдийн амьдрал хүндэрч байна. Монгол банктай холбоотой заалт орж ирсэн үү? Манайд банк, санхүүгийн байгууллагын өрсөлдөх чадварыг хаагаад 20 гаруй жил явсан. Энэ хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хууль номоос илүү ажил хариуцаж байгаа хүнээс их юм болж байгаа. Энд л асуудал байгаа. Унтаад сэрэхэд "Хадгаламж" банк дампуурч, 1300 байсан доллар, 1700 болсон ш дээ. Хуулиа дагаж мөрддөггүй байдал ийм асуудал дагуулж байна.