УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2013.05.16

Гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт мониторинг хийх шаардлагатай

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуун, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа ажлуудаас асар их ач холбогдолтой, эерэг үр дагавар авчирах ажлуудын нэг нь хууль эрх зүйн хүрээнд шинэчлэл хийж, хуулийг хэлэлцэж байгаа явдал гэж ойлгож байна. Өнөөдөр яах аргагүй монгол улсад мөнгө угаах талбар бий болсон. Офшор гэж нэг асуудал байна.

Монголын том том компаниуд мөн гадаадын монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд офшороор их мөнгө дамжуулж байна.  Түүгээр хэр хэмжээний мөнгө орж гарч байгааг бид ерөөсөө мэддэггүй. Монголоос олсон мөнгийг ямар зүйлд зарцуулж байгааг ч мэддэггүй.

Хог хаягдлыг Монголд булшлахад оролцсон, зуучилж байгаа асуудал мөнгө угаах хэлбэр мөн үү.

ОХУ-ын нэг туршлага бий. Офшороор дамжуулж гүйлгээ хийсэн компаниудын хийсэн гүйлгээнээс татвар авдаг болох. Ийм зүйл байвал ямар вэ гэсэн санал хэллээ.

Түүнчлэн мөнгө угаах асуудалд аюултай хог хаягдалд зуучлах гэж байна. Аюултай хог хаягдлын тоонд цөмийн хог хаягдал, шаар орж байгаа. Энэ хог хаягдлыг Монголд булшлахад оролцсон, зуучилж байгаа асуудал мөнгө угаах хэлбэр мөн үү?

Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт байнгын мониторинг хийх зайлшгүй шаардлагатай байгаа гэлээ.