2018.03.30

Автомашины аккумлятор, батерей хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Автомашины аккумлятор, батерей хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа. Сүүлийн үед аккумлятор хулгай ихсэж, нууц далд байдлаар авдаг түүхий эдийн газрууд олширсоор байна. Сонгинохайрхан дүүрэгт нийт 30 гаруй түүхийн эдийн цэг байдгаас зөвхөн нэг нь автомашины аккумлятор худалдан авах зөвшөөрөлтэй байна.  Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж. Сандагсүрэнгээс тодрууллаа.

Ж. Сандагсүрэн: Далд байдлаар аккумляторуудыг хувь хүн иргэний гар дээрээс ашиг олох зорилготой аваад байна.  Огт зөвшөөрөлгүй байгаа хэсгүүдийг хаана.  Тодорхой хэмжээний зөвшөөрөлтэй байгаа хэсгүүд дээр нь камерийн хяналт тавих эсвэл нэг дор төвлөрүүлэх гэх мэт арга хэмжээ авна.

Энэ төрлийн хулгай их гараад байгаа нь иргэдэд  хохиролтой байна.