Хүн худалдаадах гэмт хэрэг болон хар тамхины асуудлаар УБЕГ-аас сургалт зохион байгуулав
Энэхүү сургалт “Хүний эрхийг хангах болон хүн худалдаалах явдал, хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэхэд анхаарах асуудал” сэдвийн дор боллоо.
Сургалтаар “Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаарх ойлголт”, “Хүн худалдаалахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт” гэсэн сэдвийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухай лекц тавьж, оролцогчдын асуусан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Тус сургалтад УБЕГ-ын холбогдох албан хаагчид танхимаар, нийслэл болон орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид цахимаар холбогдон оролцлоо.
Холбоотой мэдээ
2024.10.29
2024.10.29
2024.10.17