"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл" 2023 оны чиглэлээ тодорхойлов
2022.12.28

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл" 2023 оны чиглэлээ тодорхойлов

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан болов.

Хуралдаанаар зөвлөлийн энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2023 онд ажиллах үндсэн чиглэлээ тодорхойлсон юм.

Төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд цахим шилжилт хийх, эрх зүйн бус их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагчид чиглэсэн эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудад дэмжлэг үзүүлэх нь "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн" 2023 оны тэргүүлэх чиглэл гэжээ.