ЭХЭУБГ-ын албан хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдав
2022.12.01

ЭХЭУБГ-ын албан хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдав

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон бусад баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах зарим асуудлуудын хүрээнд УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Баянзүрх дүүргийн прокурорын газартай хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Өнөрбаяр “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, түүний улмаас учирч болох хор уршгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчидтой харилцан санал солилцов.

Энэхүү сургалт танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын албан хаагчид болон нэр дурдсан албан хаагчид мөн 21 аймаг, 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга, тус хэлсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нар зэрэг нийт 70 гаруй албан хаагч хамрагдсан юм.