2018.03.22
Дүүргийн онцгой комисс шар усны асуудлаар хуралдлаа
Дүүргийн онцгой комисс зарим хороодод үүссэн шар усны үертэй холбоотойгоор өргөтгөсөн хуралдаан хийлээ.
Хуралдааны үеэр Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Сандагсүрэн зам, гудамжны орц, гарц хаагдсан газруудыг нээх, усыг зайлуулах, түүнээс улбаатай хог урсах, айлын 00-ын бохир хальж халдварт өвчин тархах эрсдлээс сэргийлэх зэрэг үүрэг даалгаврыг Хог тээврийн компаниуд, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг байгууллагуудад өгсөн байна.
Хуралдаанд онцгой комиссын гишүүдээс гадна, нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар оролцлоо.