Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт “Сэлбэ” төслийн барилгын шавыг тавилаа
2025.06.05

Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт “Сэлбэ” төслийн барилгын шавыг тавилаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 158 га талбайд Сэлбэ дэд төвийн төслийг хэрэгжүүлж байна.

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах бөгөөд нийт 158 га талбайд 10 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 1700 айлын газрыг чөлөөлж, нөхөн олговрыг шийдвэрлэжээ. Газар чөлөөлөх ажлыг хийхдээ иргэдээс санал асуулга авсан бөгөөд нийт иргэдийн 96.5 хувь нь дэмжиж, Сэлбэ дэд төв төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон байна.

Сэлбэ дэд төвд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийт 10 мянган айлын цогцолбор хороолол дунд 2880 хүүхдийн хүчин чадалтай 960 хүүхдийн 3 сургууль, нийт ,200 хүүхдийн хүчин чадалтай 240 хүүхдийн 5 цэцэрлэг барихаар тусгаад байна. Мөн ногоон байгууламжийн нийт талбай 57.7 га байхаар зураглажээ. Төсөл хэрэгжсэнээр хүн амын хэт төвлөрлийг сааруулж, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх аж.