
2025.02.21
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийг барих газар чөлөөлөлтийг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн.
Нийт 158 га талбайд 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулсан, газар чөлөөлөлтийн ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн нөхөн олговрын гэрээ байгуулсан 1670 иргэний газрыг чөлөөлж, нурсан байшин барилга, хашааг буулгаж цэвэрлэх, хог хаягдлыг ачих ажлууд үргэлжилж байна.
Сэлбэ дэд төв бий болсноор:
- -Стандартад нийцсэн 12 мянган айлын орон сууц баригдана.
- -Иргэд 20 минутын дотор нийгмийн бүхий л үйлчилгээг авдаг болно.
- -Хотын хэт төвлөрөл буурч, агаарын бохирдол 22% багасна.
- -Хотын эдийн засаг тэлж, ажлын байр бий болно.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан