Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд байрлах улсдаа хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох 117-р цэцэрлэгийн их засварын ажлын хөрөнгийг Япон улсын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэснээр 30 жил засвар хийгдээгүй байсан цэцэрлэгийн дээвэр болон цэвэр, бохир усны шугамын асуудлыг шийдэхээр болжээ.
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Японы элчин сайдын яамнаас Монгол Улсд хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг бол "Өвсний үндэс" хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 117-р цэцэрлэгийн дээвэр болон цэвэр усны дэд бүтцийн шугамын асуудлыг шийдвэрлэж байна. Ойролцоогоор 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж байна.
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн: Цэцэрлэгийн хувьд хамрагдалтыг 85 хувьд хүргэхээр төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд 2018, 2019 онд 9 цэцэрлэгийн ажил яригдаж байна. Ирэх жил энэ байдлаар хөрөнгө оруулалт ихээр тавигдаж байж 2020 он гэхэд 85 хувьдаа хүрнэ.