ХУД ИТХ-ын дарга Б.Цэрэн
2017.10.20

Сурагчийн аюулгүй байдал сэдэвт аск тэмцээн боллоо

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээнийг зарлаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээний гол зорилго нь өсвөр насны сурагчдад хулгай, мансууруулах төрлийн бодис, хүн худалдаалах, барьцаалах гэмт хэрэг болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгоход оршиж байгаа юм.

 

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 52, 75 дугаар сургуулиар эхэлсэн бөгөөд “Сурагчийн аюулгүй байдал” тэмцээн нь Багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчид болон оролцогчдын дундах асуулт хариултын тэмцээний нийлбэр дүнгээр ялагчаа тодруулах юм.

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд ажиллах бөгөөд ерөнхий боловсролын 52, 75 дугаар сургуулийн тэмцээний шүүгчээр ИТХ-ын даргын зөвлөх Ц.Эрдэнэ, ИТХ-ын ХТХШСХХ-ийн дарга Т.Алтанцоож, Прокурорын газрын Ахлах прокурор Х.Жанибек, Цагдаагийн 1-р хэлтсийн дарга C.Хүрэлбаатар, Мөрдөн байцаагч Г.Баянбямба,  Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл нар ажиллалаа.

“СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээн нь дараах гурван үе шаттай үргэлжилнэ.
- Нэгдүгээр шат:
Сургууль тус бүрт өгөгдсөн сэдвийн хүрээнд 8 баг оролцуулж дунд, ахлах бүлгээс тус бүр 1 баг шалгарах
- Хоёрдугаар шат:
Хан-Уул дүүргийн төр болон төрийн бус ерөнхий боловсролын сургуулиас шалгарсан дунд, ахлах ангийн нийт 36 багаас шигшээ 16 баг шалгарах 
- Гуравдугаар шат:
Шигшээ 16 багаас шалгарсан шилдэг дунд, ахлах ангийн тус бүр 3 баг Тэргүүний байрны төлөө авъяас, самбаа, оюун ухаанаа уралдуулж шилдгийн шилдэг багууд тодрох юм.  2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд маргааш ерөнхий боловсролын 15, 18 дугаар сургуулиуд шилдгээ тодруулна