Сууц өмчлөгчдийн шилдэг ажилчидаа урамшууллаа
2017.10.05

Сууц өмчлөгчдийн шилдэг ажилчидаа урамшууллаа

Монгол Улсын хот, суурин газрын  хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, үйлдвэрлэл, үйлчилгээний жигд, найдвартай ажиллагааг хангахад хариуцлагатай чухал үүргийг гүйцэтгэж ирсэн нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний байгууллагын 86 жил, Улаанбаатар хотод Орон сууц нийтийн аж ахуйн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байна.

Тус ойн хүрээнд УИХ-ын гишүүн, Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөлийн Ерөнхийлөгч Б.Саранчимэг, ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Б.Цэрэн, ХУД-ийн Засаг даргын орлогч Г.Батсайхан нар Хан-Уул дүүрэгт ажил бүтээлээрээ тэргүүлсэн дүүргийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Сууц Өмчлөгчдийн Холбооны тэргүүний ажилчидаа шагнан урамшуулж цаашдын ажилд нь  амжилт хүслээ.