Хаалганы цаана...
2016.12.02
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, О.Баасанхүү нар "Хаалганы цаана" орж хүчирхийлэгчийн дуу хоолойг сонслоо
Ийгл телевиз иргэний нийгмийн байгууллага мэргэжилтэнүүдтэй хамтарч гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн ажлыг хийж байна эдгээр өдрүүдэд. Тэд хууль тогтоох байгууллагын эрхэмүүдийг хаалганы цаана орж хүчирхийллийг мэдрэхийг урилаа.
Энэхүү нөлөөллийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн УИХ дахь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Лобби бүлгийн дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нар оролцлоо.