Д.Эрдэнэбат таван хоногийн завсарлага хүссэн ч М.Энхболд гурван цагийн завсарлага өглөө
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
2017.04.12

Д.Эрдэнэбат таван хоногийн завсарлага хүссэн ч М.Энхболд гурван цагийн завсарлага өглөө

УИХ-ын нэгдсэн хуралдаан уламжлал ёсоор долоо хоногийн Пүрэв, Баасан гарагуудад болдог ч төсвийн тодотголыг яаралтай хийх шаардлагатай байгаа учраас өнөөдөр хуралдах тов гарч хуралдаан эхэлсэн боловч АН-ын бүлэг завсарлага аваад байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын М.Энхболд өчигдөр болсон дэлбэрэлтийн улмаас хүний амь эрсэдсэнд эмнэгэл илэрхийлж, дараа нь Ерөнхий сайд Концессын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татаж байгааг дуулгасан юм. 

Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай болоод хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээ УИХ-ын М.Энхболд танилцуулсан. 

Хэлэлцэх асуудлын дарааллыг сонссон УИХ-ын гишүүн О.Баасанхүү маш яаралтай, будлиантай байдлаар төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн гэж үзэж байгаагаа хэллээ. 

Үргэлжлүүлээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулан хоёр, гурав дахь асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг хуралдсаны үндсэн дээр таван хоногийн завсарлага авсан хүсэлтээ байгаагаа хэлэхэд УИХ-ын дарга М.Энхболд гурван цагийн засварлага өглөө. 

Завсарлагааны үеэр УИХ дахь АН-ын дарга хэвлэлийн хурал зарлаж, төсвийн тодотгол хийгээд ОУВС-гийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна.