Ц.Даваасүрэн: Оюутолгойн зэс, алт ачигдаад , талбар нь орж ирээгүй
2011.09.14

Ц.Даваасүрэн: Оюутолгойн зэс, алт ачигдаад , талбар нь орж ирээгүй

-УИХ-ын 21 гишүүн Оюу толгойн гэрээг УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолд нийцүүлэн сайжруул гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ. Нэгэнт байгуулсан гэрээг одоо өөрчилж болох юм уу?

-Уг шаардлагын гол агуулга бол УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахад чиглэгдэж байгаа. Тодруулж хэлбэл, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа энэхүү тогтоолыг бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор асуудал хөндөгдөж байна гэж ойлгож болно. Уг тогтоолын гуравдугаар заалт буюу хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 50-иас доошгүй болгох тухай асуудал шийдвэрлэгдээгүй өдийг хүрээд байна. Энэ бол манай улс орны эрх ашгийг хөндсан асуу-дал юм. Өнөөдөр гэнэт гарч ирсэн зүйл ч биш. Бидний хэсэг гишүүд гэрээ байгуулах үеэс л энэ шаардлагыг тавьсаар өдийг хүрч байна. Хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрийг зөрчсөн гэрээ байж болохгүй учраас гэрээг өөрчлөх бүрэн үндэс байгаа. Нөгөө талаар, манай талыг төлөөлсөн нөхдүүд маань гэрээнд өөрчлөлт оруулаад явах бололцоо байгаа гэсэн тайлбарыг хийсээр ирсэн. Үүний нэг тод жишээ бол давуу эрхийн хувьцаа гаргах асуудлаар хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан өөрчлөлт юм

-Та бүхэн Ерөнхий сайдад бичгээ өргөн барьсны дараа хэвлэлийн бага хурал хийж байхдаа уг гэрээнд экспортолсон бүх бүтээгдэхүүнийхээ орлогыг гадаадад хадгалж, зарцуулж болно гэсэн заалт орсон гэж мэдэгдэж байсан. Үнэхээр тийм заалт байгаа юм уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.3-т бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулж болно гээд заачихсан байгаа. Манай эдийн засаг ямар ч ашиггүй заалт байгаа биз дээ. Оюу толгойн ордын зэс, алт ачигдана, төлбөр нь буцаж орж ирэхгүй гэсэн үг. Энэ мэт олон заалтыг засах ёстой юм билээ. Тухайлбал,анхан шатны нягтлан бодох бүртгэлээ англи хэл дээр хөтөлнө гэсэн нь татварын байгууллагад хүндрэлтэй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн байгаа юм. Хууль зөрчсөн заалтуудаа засаад явбал "Айвенхоу майнз"-ын-ханд ч ашигтай. Жишээ нь, олон улсын шүүхэд маргаан гараад очлоо гэхэд Монголын талын холбогдох хуулиудыг зөрчсөн байвал ялагдах нэг үндэслэл болдог юм. "Марубени" ийм л асуудлаас болоод Английн шүүх дээр ялагдал хүлээж байсан түүхтэй.

-Шаардах бичигтхэрэв шаардлага биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэсэн утга бүхий өгүүлбэр байна лээ. Гэрээгзасахгүй бол ямар хариуцлага тооцох юм бэ?

-Гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хуулийн хүрээнд байж болох бүхий л арга хэмжээг авах юм байна гэж ойлгож болно. Бидний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн учраас шийдвэртэй арга хэмжээ авахаас өөр зам үлдсэнгүй. Оюу толгойн гэрээ өнгөрч буй дөрвөн жилийн хар толбо үлдэж болохгүй. Баялгийн эзэн Монголын ард түмэнд хүндэтгэлтэй хандаад харилцан ур ашигтай гэрээгээр уг ордыг ашиглавал болохгүй зүйл алга байна шүү дээ. Индонезийн 4000 м өндөр уулын Grasberg-ийн орд ашигтай байхад гол зах зээл болох Хятадаас 80 км зайд буй талын орд ашигтай байх нь тодорхой юм. Эрх мэдэлтэй хэдэн хүнээр дамжаад Оюу толгойг луйвардчихна гэж бодож байвал эндүүрэл болно. Манайх бол ардчилсан сонгуультай дөрвөн жил тутам улс төрийн нөхцөл байдал шинэчлэгдэж байдаг улс учраас харилцан үр ашигтай гэрээ байхгүй бол байнгын хэл ам дагуулна гэдгийг тооцох хэрэгтэй юм. Дээрх Индонезийн ордод АНУ-ын "Freeport-McMoRan" дийлэнх хувийг нь эзэмшээд, ашиггүй гэрээ хийсэн учраас нутгийн ард иргэд байнгын тэмцэл хийж өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд 800 гаруй нутгийн иргэний аминд хүрсэн гашуун түүх байдгийг санахад илүүдэхгүй биз.

-Гэхдээ энэ шаардлага нь Засгийн газрыг огцруулах гэсэн нэг сэжүүр юм биш үү?

-Ярианы хуч сулруулаад гэдэг шиг шаардлагын агуулга гуйвуулах зорилгоор ийм бор шувуу нисгээд байх шиг. Мөн Засгийн газрыг огцруулах асуудал руу хандуулчихъя гэсэн хөндлөнгийн сонирхлоор ч тийм яриа гаргасан байж болох юм. Улс орныхоо эрх ашгийг бодъё гэхээр юунд нь дургүйцдэг байна аа. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл, тэднийг төлөөлөх мандатыг авсан хүмүүс юм. Тиймээс сонгогч олон түмнийхээ эрх ашигт гэрээг нийцүүлэх гэж дуугарах нь тэдний үүрэг юм.  Тэр үүргээ л биелүүлж байна. Өөр хэн дуугарах вэ дээ. Энэ баялгийн дараа хэдхэн хүн, бизнесийн бүлэглэл баяжаад өнгөрөх бус нийтээрээ амьдралдаа сэтгэл хангалуун болсон байх ёстой л гэсэн бодол тээж яваа хум үүс шүү дээ, бид. Харин энэ эмзэглээд, биднийг элдвээр гоочлоод байгаа улсууд, гадны агент болчихоод явж байгаа хүмүүсийг хараад гайхаш төрөх юм. Ер нь заавал огцрохдоо тулахгүйгээр өөрчлөлт яагаад оруулчихаж болохгүй гэж. Гадны тал ч гэсэн УИХ-ын шийдвэрийг биелүүлэх ёстой гэдгийг ойлгож л байгаа шүү дээ.

-Таван толгойг ашиглах гэрээний төслийг тааруухан болсон гэсэн шүүмжлэл их өрнөж байна. Та энэ талаар судалж үзэв үү?

-Монголчууд бид мордохын хазгай болохоос цээрлэдэг уламжлалтай. Тийм учраас уул уурхайн дараа дараагийн том төслүүдийг эхлүүлэхийн тулд эхний гэрээ болох Оюу толгойн гэрээгээ сайжруулах хэрэгтэй байна. Таван толгойн гэрээний хувьд үнэнийг хэлэхэд хэвлэлийн мэдээллээс хэтрэхгүй мэдээлэлтэй байгаа. Уг мэдээллийг сонсоод болгоомжлол төрж байгаа. Таван толгой төслийн хөрөнгө оруулагчдын оролцоо, хувь хэмжээг Засгийн газар тогтоож өгөх нь бусад түнш орнуудыг гомдооход хүргэх бий гэсэн болгоомжлол бий. Хувьцаа эзэмшүүлэх янз бүрийн л арга хэрэгсэл  санхүүгийн зах зээл дээр байдаг. Ийм арга замаар хандах нь нэгдүгээрт, шударга ёсонд нийцэх, хоёрдугаарт, элдэв гомдол дагуулахгүй гэж бодогдох юм.

-Та хамтарсан Засгийн газарт ямар дүн тавих вэ?

-Дунд

-Хамтарснаар ихийг амжуулж чадав уу?

-Амьдрал үргэлжилж л байгаа юм хойно, ахиц, дэвшил гаралгүй яахав. Тухайлбал, бэлэн мөнгөний амлалтаа эхлүүлсэн, хүнсний ногооны дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн, орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн, хотын замууд гэх мэт сайн зүйлүүдийг нэрлэх. байна. Гэхдээ "хэлж байсан шиг нь" хөгжлийн үсрэлт гарсангүй. Миний юу гэж бодож байгаагаас илүүтэй иргэд, сонгогчид юу гэж үзэж байгаа талаар ярилцвал оновчтой байх. Амласан амлалт эхлэл төдий байна. Ядуурал буурахгүй байна гэдэг зүйлийг ихэвчлэн ярьдаг. Энэ ч зөв хэмжүүр байх. Засгийн газрын ажлын үр дүнг тэдний амьдралд гарч байгаа өөрчлөлтөөр дүгнэх нь зөв юм. Түүнээс биш сайдын суудал аваад хоорондоо хэрэлдэхгүй сайн байна гэдэг хэмжүүр байж болохгүй шүү дээ.

-Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хугацаанд МАН энэ хэвээрээ, С.Батболд гэдэг даргатайгаа, АН-тай хамтарч Засгаа барьсаар орох уу, эсвэл шинэчлэл хийх шаардлагатай юу?

-Хүмүүс хоёр янзаар л хандаж байх шиг байна. Нэг хэсэг нь, одоо салснаас тэвэрч байгаад орсон нь дээр, тэгэхгүй бол шүүмжлэлийг тэсэхгүй гэж бодож байхад, нөгөө нэг хэсэг нь сонгуулиар салахаас хойш эртхэн хоёр талдаа гарсан нь дээр гэж үзэж байх шиг. Миний бодлоор ард иргэд юу гэж үзэж байгааг судалж байгаад шийдвэрээ гаргах нь илүү үр дүнтэй байх. Сонгогчидтойгоо уулзаж байхад хамтарч, хуйвалдаж, луйвраа нуухаа боль гэх юм байна шүү дээ. Хамтрахгүй бол хэрэлдээд ажил явахгүй, хөгжил удаашраад байна гэдэг маань нэг талаараа улс төрийн олон намын тогтол-цоог үгүйсгэж байгаа хэрэг юм. Сонгууль болохоор л хоёр талдаа гарч жүжиглэх ямар хэрэг байна. Тэгээд хамтарсан Засгийн газрын дундаас бизнесийн нэгдмэл эрх ашигтай олигархиуд төрөөд байж болохгүй л дээ. Нүдэн дээр дундаа уурхай, компани, өмч хөрөнгөтэй улстөрчид төрөөд байгаа нь нууц биш болсон зүйл. Тэгэхээр улс төрийн хүрээнд маш том шинэчлэл хийх хэрэгтэй ч болсон юм билүү, хэн мэдлээ. Улс төрийн эрх ашгаа түлхүү бодож нийгмийн эрх ашгаа хохироож буй гаж буруу тогтолцоог өөрчлөхгүй бол ядуурал буурахгүй.

-Сонгууль болохоор л ядуурлыг бууруулна л гэдэг. Бодит амьдрал дээр хэвээрээ л байна шүү дээ. Ямар арга хэмжээ авбал үр дүнтэй байна гэж та бодож байна?

-Хүн жаахныг өгч хөдөлмөр ихийг өгдөг гэдэг бил үү. Бэлэгнээс ажлын байр илүү гэсэн үг юм. Тиймээс ямар ч тохиолдол ажлын байр бий болгож егөх нь урт хугацаанд үр шимээ өгдөг. Сая АНУ-ын төрийн бодлогод өөрчлөлт орж, тус улсын ерөнхийлөгч Барак Обама ажлын байр нэмэгдүүлэхээ амлалаа. Ажлын байр бол эдийн засаг, төсвийн алдагдлыг бууруулдаг гэж хэлсэн байсан. Үнэн л дээ. Бид амласан бэлэн мөнгөө өгөх гэж төсвийн алдагдлаа ДНБ-ий 10 хувьд хүргэчихсэн. Нөгөө өгч байраа мөнгө амьдралд нь дорвитой орлого болж чадахгүйг 21000 төгрөг cap бүр иргэддээ тараагаад ч шүүмжлэлээс салж чадахгүй л сууж байна. Энэ тарааж байгаа мөнгө нь бол бага хөрөнгө биш. Зөвхөн энэ жил гэхэд 803 тэрбум төгрөг тараана. Энэ бол сум бүрт 2-3 ширхэг нэг тэрбум төгрөгийн үйлдвэр барьчих хөрөнгө юм. Тухайлбал, 400 сая төгрөгөөр Дани улсын бяслагны үйлдвэр, 500 сая төгрөгөөр сүү боловсруулдаг үйлдвэр, 100 саяар Герман технологитой махны жижиг цех, 200 саяар дүнзэн байшингийн өрөхөд бэЛэн мод бэлтгэдэг программтай хөрөө рамм гэх мэт хэд хэдэн жижиг үйлдвэр барьчихаж болно. Хэрэв зөв бодлого, төлөвлөлттэй төр байгаад ийм жижиг, дунд үйлдвэрүүд барьчихсан бол сумдад ажилгүйдэл байхгүй болчих байсан.

-Таны бодлоор нийгэмд хамгийн бухимдалтай асуудал юу бол?

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй баян, хоосны ялгаа эрс нэмэгдэж байгаа явдал.Хэдийгээр уул уурхайгаас их орлого орох болсон ч ядуурал буурахгүй байна. Өнөөдөр нийт хүн амын бараг дөчөөд хувь буюу 960 мянга гаруй нь ядуу амьдарч байна. 2000 онд намайг Төрийн сангийн дарга байх үед байсан төсөв одоо тав дахин өсөж, хөрөнгө оруулалт 10 дахин нэмэгдсэн байна. Гэтэл ард иргэдийн маань амьдрал ийм хэмжээгээр сайжирсангүй. Шилжилтийн энэ хугацаанд мөнгөн хадгаламжийн 90 гаруй хувь хүн амын зөвхөн гурван хувьд төвлөрсөн байна. Ийм байхад нутгийн ард иргэдийнхээ итгэлийг өөрлөчихөөд амьдрал болж байна гээд дуугүй суугаад байж би чадахгүй. Элдвээр хэлбэл хэлнэ л биз, буцаж очих нутагтаа нэр төртэй үлдье гэсэн хун чанар маань надад эрхэм байна.

-Танай намын гишүүдийн дунд намдаа шинэчлэл хийе гэсэн уур амьсгал бий болоод байгаа нь ажиглагдав уу?

-Өөрт чинь чих дэлсэхийг бодоход нэг юм яваад л байна гэсэн үг. Энэ яриа хамтарсан Засгийн газрын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй байх. Ер нь яах гээд байгаа нь ойлгогдохгүй байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж сэтгэл гаргахгүй байгаа нь төсвийн тодотгол хийж хөрөнгө оруулалтын ажлаа эрчимжүүлэхгүй 10 cap хүргэж байгаагаас тодорхой байна. Энэ оны төсөвт хөрөнгө оруулалтын ихэнх ажлын санхүүжилтийн 30 хүртэл хувийг л суулгасан юм. Ийм жаахан хувиар дорвитой ажил хийхгүй нь тодор-хой. Тиймээс төсөвт тодотгол хийхээр тухайн үед тохирсон билээ. Гэтэл нөгөө тодотгол маань хийгддэггүй. Саяхан энэ оны хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилтэнд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд гүйцэтгэл нь дөнгөж 30 гаруйхан хувьтай гэсэн дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын гучин хувийн гучин хувь нь л хэрэгжсэн байна гэсэн үг юм. Хэцүүхэн байгаа биз. Чуулган эхлээд аравдугаар сард тодотгол хийгээд яах ч билээ. Газар хөлдчихнө. Үндсэндээ ирэх сонгууль хүртэл хөлдүү газар юу ч хийгдэхгүй гэсэн үг юм. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжихэд хүндрэлтэй болсныг харуулж байна. Эцсийн дүндээ олонх болсон бидэн дээр л хариуцлага ноогдоно.

-Намынхаа нэрийг солих гээд олон асуудал дээр нэг бүл болж байсан Хү, Сү хоёр зөрчилдлөө гэх юм. Энэ үнэн болов уу?

-Надад мэдсэн юм алга.

-Танай намд бий болсон хагарал хүрээгээ тэлэх нь үү дээ?

-Би тэгж бодохгүй байна. Улс төрд хатуужиж, туршлагажсан улс төрийн хүчний хувьд тулгарсан нөхцөл байдлаас гарах гарцаа олно гэдэгт итгэж байна. Ийм үед нэгдмэл байж, зөв шийдлээ гарга-саар ирсэн түүхтэй. Нэрнээс үүдэлтэйгээр өрх тусгаарлачих гээд байгаа асуудал дээрээ л харин нухацтай дүгнэлт өгч, бодит байр сууринаас хандах ёстой. Тэд хол явахгүй гэж хандаж болохгүй. Тэр дөрвөн үсгэнд их учир байна. Саяхан би Хөвсгөлийн Рашаант сумын нэг баг дээр уулзалт хийгээд дууссаны дараа нутгийн нэг өвгөн надаас "Гишүүн шинэ намд ороо юу" гэж байна. Би "Үгүй ээ, МАН-даа" байгаа гэсэн чинь "Харин тийм, та шинэ намд л байгаа юм байна" гэж байна. Энэ мэт наад зах нь шинэ, хуучин дээрээ л будилаад, хүндхэн байна шүү.

-Та намын нэр солиход ямар байр суурьтай байсан бэ?

-Одоо цаг нь биш, сайн бодох хэрэгтэй гэсэн байр суурь илэр-хийлж байсан. Тухайн үед манай жигүүрээс ч ийм байр суурь хэвлэлээр илэрхийлсэн. Ялангуяа Цэцийн өмнө гаргасан дүгнэлт эргэлзээ төрүүлж байсан.

-Танай намын урдаа барьдаг хуульчид МАХН гэсэн нэрийг авах боломж хуулиар хаалттай гээд л ярилцлага өгөөд байсан. Гэтэл?

-Тийм юм ч болсон л доо. Харин хуульчдаас Ж.Сүхбаатар гишүүн хүндрэл үүсэж болох талаар сануулж байсан санагдана.

-МАХН-тай нэгдэх, эсвэл байгуулах талаар хэлэлцээр хийхээр оролдож байна гэсэн мэдээлэл гарах болов. Энэ хэр үнэний ортой юм бол оо?

-Улс төрийн эцсийн зорилгоо бодвол нэгдэх, эсвэл эвсэхээс өөр гарц харагдахгүй байх шиг.

-Ерөнхийлөгч асан Н.Энх-баяр 2008 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүдийг намдаа орооч гэж уриалсан. Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир та нарыг орж магадгүй гишүүд гээд хэвлэлээр бичээд байдаг. Таны бодлыг сонсъё?

-Миний хувьд улс орны хөгжил, тусгаар тогтнолын баталгаа болсон энэ том улс төрийн хүчин задарч, бутарч болохгүй гэсэн байр суурьтай явдаг хүн. Одоо ч тэр байр суурин дээрээ байна. Үзэл бодлын зөрчлөөс болж задарч, бутарч, бусдын хөх инээдийг хүргэж, идэш болж болохгүй. Хэн нь ч хожихгүй. Тиймээс хагаралд хүч нэмэх бус эвлүүлэхийн төлөө байгаа гэж хэлэх байна даа. Улс төрийн эцсийн зорилгоо бодвол аль аль талаасаа ойлголцох ёстой болов уу. Нам цул, эв нэгдэлтэй байж амжилтанд хүрнэ гэдэгтэй бүгд санал нийлэх биз дээ.

-Намын онц Их хурал хуралцуулах цаг болсон гэж та боддог уу?

-Ямар ч нөхцөл байдал үүсэж болох юм.

-Танай намын дарга хэт зөөлцөөд, зангараг дутаад байна уу?

-Ажил хийж байгаа хүнийг өөлье гэвэл шалтаг мундахгүй. Ер нь лидер хүнд байх ёстой, хэлсэн, ярьсанаа ажил хэрэг болгодог, үйл ажиллагаа нь тодорхой байж олны итгэлийг араасаа дагуулдаг гэх мэт зарчмуудыг анхаарахад илүүдэхгүй байх аа.

-МАН сүүлийн үед Хятадын коммунист намтай сүжрэх болж. Олуулаа зочлоод л?

-Холдоод нүүчихэж чадахгүйгээс хойш мөнхийн хөрштэйгөө нөхөрсөг харьцаатай байсны буруу гэж байхгүй. Тэр тусмаа улс орноо авч яваа хоёр улс төрийн хүчний хувьд ойлголцож, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж боцож байна. Тэгээд ч дэлхий хамаарч байгаа эдийн засгаас тусдаа байсны ашиг гэж юу байхав дээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.