Г.Баярсайхан: Яарч болохгүй, зөв гарц хайх хэрэгтэй
2011.08.01

Г.Баярсайхан: Яарч болохгүй, зөв гарц хайх хэрэгтэй

"Засгийн газар, УИХ хоёр муур, хулгана болж тоглож байна" гэсэн яриа УИХ-ын гишүүдийн хооронд өрнөж байна. Гүйцэтгэх засаглал Тавантолгойн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцүүлэхээрөгсөн гэж байгаа ч УИХ-д танилпуулгаа өгсөнгүй. Энэ талаар гишүүдийн байр, суурийг сонирхлоо.

Сонин хэвлэлээс сүүлийн үеийн мэдээллийг авч байгаа. Одоогоор УИХ-д асуудал орж ирээгүй, гишүүд танилцуулгыг гар дээрээ авч өөр, өөрсдийн дүгнэлтийг хийгээгүй байна. Миний хувьд Тавантолгойд таван том гүрнийг тавууланг оруулах нь зүйтэй гэсэн байр, суурьтай байгаа. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нухацтай хэлэлцэх нь зүйтэй. Таван том гүрний асуудлыг базаж оруулах нь зөв гарц гэж харж байна. Түүний дараа УИХ-аар хэлэлцүүлэх хэрэгтэй, Монголчууд "Бушуу туулай борвиндоо баастай" гэлцдэг, түүн шиг яаран шийдвэрлэх асуудал биш.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.