Д.Ганхуяг: Тавантолгойн тендер нээлттэй ил тод байх ёстой
2011.07.28

Д.Ганхуяг: Тавантолгойн тендер нээлттэй ил тод байх ёстой

-5 асуулт 10 хариулт-

 Засгийн газраас томилогдсон ажлынхэсэг Тавантолгойн хөрөнгөоруулагчдын сонгон шалгаруулалтыгхийж эцсийн дүнг Үндэсний аюулгүйбайдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр өгөөд байна. Тавантолгойг эдийнзасгийн эрэлтэд хэрхэн оруулах,төрөөс ямар бодлого баримтлах болонхөрөнгө оруулагчдад ямар шаардлагатавих талаар улстөрчид байр, сууриаилэрхийлж эхэлжээ. УИХ-ынгишүүнД.Ганхуягт таван асуулттавьж, хариу авлаа.

 1. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах нь зөв, буруу гээд улс төрчид янз бүрийн байр, суурьтай байна. Энэ асуудлыг та юу гэж үзэж байна?

2. Улс төрийн намуудын бэлэн мөнгөний амлалтад цацаад дуусгах нь гэсэн хардлага бий. Энэ талаар юу хэлэх юу?

 3. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг саяхан зарлалаа. Япон, Солонгос зэрэг улс энэ төсөлд орж чадаагүй ч дахин санал тавьж байгааг юу гэж дүгнэж байна?

 4. Тавантолгойд оролцохсонирхолтой үндэсний компаниудын асуудал бүрхэг байна. Төрөөс ямар зохицуулалт хэрэгтэй бол?

 5. Тавантолгойн төсөл УИХ-ын гишүүдийн гар дээр ирээгүй гэсэн мэдээлэл бий. Засгийн газар назгай байна уу, эсвэл?

 

-Аль болох хурдан эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр ашигт малтмал үнэтэй байна. Хоёрдугаарт нэгэнт байгаа баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь зөв алхам болно.

-Сонгуулийн хэрээс хэтэрсэн амлалтууд байгаа. Мэдээж амласан амлалтыг хэрэгжүүлэх шаардлагатай нь үнэн. Гэхдээ зүгээр тараахын тулд хямдхан зарчхаж болохгүй. Өөр аргаар шийдэх боломж, шийдсэн туршлага ч байгаа. Тавантолгойн нэг хэсэг Ухаа худгийн ордыг олон улсын хөрөнгийн бирж дээр зарахад 20 хувь нь 650 сая доллар болсон. Тавантолгойн үлдсэн хэсэг нь Ухаа худгаас тав дахин их нөөцтэй. Тэгэхээр 3,2 тэрбум доллар болно гэсэн үг. Гэтэл аль хэсгийг нь зараад байгаа нь мэдэгдэхгүй 500 сая доллар буцалтгүйгээр, 500 сая долларын зээл авна гэж ярьж байна. Ингэж шийдэх гэж байгаа бол дэндүү хариуцлагагүй зүйл болно.

-Өнөөдрийн байдлаар бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлтэй танилцаж байна. Монгол Улс ардчилсан улс гэдэг. Хамтын нөхөрлөлийн гишүүн орон. Монгол Улсын ямар ч хуульд "Энэ хууль олон улсын гэрээ хэлэлцээрт нийцсэн байна" гэсэн заалт байдаг. Сая явагдсан тендер мөн адил хууль, олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу л болох ёстой. Тендерт материал бүрдүүлэхэд Орос, Япон, Солонгосын компаниуд нэг консорциум, хятад, Японы өөр нэг компаниуд бас нэг консорциум болж орсон. Гэтэл шийдвэр гарахад өөр шийд гаргачихсан. Энэ бол өөрөө маш ойлгомжгүй асуудал. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна, хоёрдугаарт олон улсын гэрээ хэлэлцээрт нийцэхгүй байна. Тиймээс, хэрэв ардчилсан, хамтын нөхөрлөлийн орон мөн л юм бол нээлттэй, ил тод байх ёстой. Консорциум гэж орсон бол түүгээрээ л байх ёстой. Тэгэхээр дахин санал тавьж байгаа нь зөв гэж бодож байгаа.

-УИХ-ын 39 дүгээр тогтоолоор хоёр нөхцөлийг тодорхой зааж өгсөн. Нэгдүгээрт, гадны компани манай компаниудтай хамтрах, хоёрдугаарт үндэсний компаниудад 10 хувийг олгох болсон. Тэгэхээр энэ 39 дүгээр тогтоолын дагуу орж ирэх болов уу. Засгийн газар УИХ-аас гаргасан хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй шүү дээ.

-Засгийн газар хариуцлагагүй хандаж байгаа гэж үзэж байгаа. Би ч ганцхан ингэж дүгнэсэн юм биш. Засгийн газрын үйл ажиллагааны биелэлтэд Ардчилсан намын бүлэг онц муу гэсэн үнэлэлт өгсөн.Тэгэхээр их дээд сургуульд муу сурсан оюутан төгсдөггүй, бүр хөөгддөг. Гэхдээ Монгол Улсын эрх ашиг учраас үлдсэн хугацаанд сайн ажиллаарай гэдэг үүрэг өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаагаас харахад өнөөдрийн Засгийн газрын ажил хангалтгүй байна гэж дүгнэж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.