Д.Ганхуяг: 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан
2011.09.08

Д.Ганхуяг: 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай шаардлагыг УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнЕрөнхий сайд С.Батболдод өргөнбарилаа. Уг шаардлагад УИХ-аасбаталсан 57 дугаар тогтоолынхүрээнд Засгийн газар хөрөнгөоруулагч талтай хэлэлцээрийнширээний ард сууж, ирэх 10дугаар сарын нэгний доторбагтаан өөрчлөлт оруулах ёстойгэж тэд үзэцгээж байна. ИнгээдУИХ-ын гишүүн Д.Ганхуягаасцөөн асуултад хариулт авлаа.
-Шаардлагыг ямар учраас өргөн барих болсон талаараа тодруулахгүй юу?
-Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайд УИХ-ын өмнө хууль тогтоомжийн өмнө хэрэгжилтийг хариуцна гэсэн заалтын дагуу бид шаардлага хүргүүлсэн. Оюу толгойн гэрээтэй холбоотой УИХ-аас баталсан 57 дугаар тогтоол бий. Энэ тогтоолын дагуу гэрээ байгуулаарай гээд Оюу толгойн гэрээний төслийг дэмжсэн гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тиймээс энэ үүргээ биелүүл гэдгийг сануулж байна.
-Уг гэрээнд өөрчлөлт орсноор ямар ашигтай гэж та бүхэн үзэж байна вэ?
-Хуулийг хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгжсэнээр Монгол Улсын эрх ашиг Оюу толгойн төслөөс Монголын талд орох ашиг нэмэгдэх юм. Хөрөнгө оруулагч талын ашгийг бодохгүй байгаа зүйл байхгүй. Энэхүү том төслөөс энэ баялгийн эзэн болсон монголчууд өнөөдрийн байдлаар бол 34 хувиа худалдаж аваад ч 43-хан хувьтай байгаа.
Тэгэхээр ямар ч оронд ийм төсөл дээр тухайн төрд татвар ногдол ашгаар орох ашиг нь 60 хувьтай байдаг.
Энэ асуудлыг шийдэх шаардлагатай. Тухайлбал, Оюу толгойгоос Монголын талын эзэмших хувь хэмжээг 50 хувьд хүргэх ёстой. Ингэхдээ тогтоолд заасны дагуу анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн даруйд Монголын талын эзэмшлийн хэмжээг 50 хувьд хүргэх ёстой гэж үзэж байна. Мөн Монгол Улс зэсийн хоёр том ордтой. Нэг нь «Эрдэнэт» үйлдвэр, нөгөө нь Оюу толгойн орд. Гэтэл Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нэрийн дор гэнэтийн ашгийн татварыг тэглэж, хуулийг  хүчингүй болгуулсан байтлаа түүнийг орлох Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг Оюу толгойд ногдуулахгүй байх нь шударга бус явдал гэж үзэж байна. Учир нь «Эрдэнэт» үйлдвэр өнгөрсөн хугацаанд

Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татварыг жил бүр төлж ирсэн.
Уг хууль хүчингүй болсон даруйд шинээр үйлчилж эхэлсэн Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн тухай хуулийг мөн мөрдөж, татвар төлж байгаа. Гэтэл Оюу толгойн ордод энэ татварыг ногдуулахгүй байх нь шударга бус явдал болно гэж үзэж буй юм. Ер нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ирээдүйд ашиглахаар төлөвлөсөн стратегийн орд газруудаа энэ мэтээр бусдад алдаж, Монгол Улсад наалдах ашиггүйгээр алдаж дуусна хэмээн болгоомжилж байна.
-Хэрвээ Засгийн газар тодорхой өөрчлөлт оруулахгүй бол та бүхний дараагийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь юу вэ?
-Бид хугацаа заасан байгаа. Эдгээр шаардлагыг Засгийн газар хүлээн авч, ирэх 10 дугаар сарын нэгний дотор багтаан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавина.
-Хариуцлага тооцох асуудал гэдгийг огцруулах хэмжээнд хүртэл яригдана гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.