2011.08.05

Д.Ганхуяг: Ямар ч тохиолдолд Япон улсыг хасах нь зохимжгүй

-Японы Засгийн газраас манай Улсын Засгийн газарт Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч компанийн сонгон шалгаруулалтын талаар нот бичиг ирүүлсэн. Үүнд өнөөдрийг хүртэл явж ирсэн оролцогч талуудаас оор компани сонгосон явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн байсан. Үүнийг та Монгол-Японы парламентын бүлгийн ахлагчийн хувьд юу гэж үзэж байна вэ?

-Энэ бол нэлээд анхаарал татсан асуудал болоод байна. Сонгон шалгаруулалтын талаар албан ёсны ямар нэг мэдээлэл УИХ-д ирээгүй байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байгаа. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурьдсанаар бол Засгийн газрын явуулсан сонгон шалгаруулалт нь УИХ-ын 39 дүгээр тогтоолтой нийцэхгүй байх шиг.Энд нэг зүйлийг хэлэхэд, Таван толгойн ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний төслийг эцсийн байдлаар зөвхөн УИХ-аар хэлэлцүүлж, тэр шийдвэр биелэгдэх ёстой. УИХ-аас ийм шийдвэр гарахын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм шийдвэр гаргалаа хэмээн зарлаж,

БНХАУ-ын "Шиньхуа" групптэй "Эрдэнэс-Таван толгой" гэрээ байгуулж байна ч гэх шинэ зүйл яригдаад байна.

Би хууль тогтоогч хүний хувьд 39 дүгээр тогтоолын дагуу хэлэлцээр хийгээд УИХ-д оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Түүнийг нь УИХ-аар нээлттэй хэлэлцүүлж тодорхой чиглэл өгөх ёстой гэж ойлгож байна. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр энэ шийдвэрээс түрүүлээд хэрэгжилт нь яваад байх шиг байна. Өнгөрөгч сарын 4-ны өдрийн Засгийн газрын «уралдаанаас БНХАУ-ын "Шиньхуа" 40 хувь, АНУ-ын "Пибоди" 24 хувь, ОХУ-ын консерциум 18 хувь, Монголын тал 18 хувь эзэмшихээр шийдвэрлэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан.

Энэ хувь эзэмшлийн талаар ч албан мэдээлэл УИХ-ын гишүүдэд ирээгүй байна.

Тиймээс сонгон шалгаруулалтыг буруу гээд шүүмжлэх, зөв гээд магтах нь утгагүй байна. Гэхдээ 39 дүгээр тогтоолд асуудал маш ойлгомжтой байгаа. Тодруулбал, Эрдэнэс таван толгой компанийн хувьцааны 50-иас доошгүй хувийг Монголын Засгийн газар, үлдсэн 50 хувиас нь 10 хувийг үнэгүйгээр нийт ард иргэдэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгөх, 30 хүртэлх хувийг хөрөнгийн бирж дээр арилжаалах гэсэн шийдвэр байгаа. Энэ 30 хүртэлх хувийн хувьцааг борлуулсан санхүүжилтээр, төмөр зам гавих, ашигт малтмалыг боловсруулах Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих, говийн бүсийн бусад дэд бүтцийг барих зорилтыг тавьсан. Энэ тоог УИХ гаргахдаа Таван толгойн коксжих нүүрсний 20 дөхүү хувийг агуулдаг Ухаа худгийн ордын хувьцааны 20 нь 650 орчим сая ам.доллар хүрсэнтэй харьцуулж тооцсон юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Таван толгойн хувьцааны 20-30 хувь нь 3-4 тэрбум ам доллар хүрэх боломжтой гэсэн үг л дээ. Гэтэл өнөөдөр уг тогтоол яг юу болчихоод байгаа нь ойлгомжгүй байна.

-Тэгэхээр Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагч гурван компанийг, зарласан нь хүчингүй гэсэн үг үү?

-Яг тэгж хэлэхэд хэцүү. Гэхдээ УИХ-ын тогтоолыг Засгийн газар баримталж ажиллах үүрэгтэй. Энэ тогтоолоос хэт их гажих эсхүл эсрэг шийдвэрийг Засгийн газар гаргасан байвал төрийн нэгдсэн бодлого алдагдахад хүрч болзошгүй. Ямар ч байсан УИХ стратегийн ордын гэрээний төслийг хэлэлцэн чиглэл өгөх эрхтэй. Түүнчлэн УИХ Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль, тогтоомж дэлхийн хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээнд мөрдөгддөг олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байх шаардлагатай байдаг. Энэ талаас нь ч Таван толгойн ордтой холбоотой Засгийн газрын шийдвэрийг УИХ авч үзэх боломжтой Түүнээс гадна эдийн засгийн болон бусад ямар үзүүлэлтийг үндэслэж 40, 24,18,18 гэсэн хувийг бий болгосон бэ гэдэг нь өөрөө сонин. Үүнийг ч мөн авч үзэх ёстой болов уу. Олон улсын уралдаан шалгаруулалт тэр тусмаа консерциумын шалгаруулалт гэдэг бол анх орохдоо л конссрциумын гишүүн болж орсон бол дуусахдаа ч тийм л байх ёстой.

-Үүнийг Японы Элчин сайд "Гараанаас гарсан морь барианд орж ирсэнгүй" гэж тайлбарласан байсан?

-Тэр бол зөв үндэслэл. Уралдаант шалгаруулалт консерциумаар эхэлсэн бол түүгээрээ л шалгарах байсан. Дундаас нь консерциум, задарсан тохиолдолд уг консерциум тендерээс хасагдах эсхүл тендер дахин шинээр явах ёстой байдаг. Энэ бол зөвхөн манайд ч бус олон улсад мөрддөг жишиг. Консерциумын гишүүн байж байгаад нэг нь шалгарч, нөгөө нь үлдэнэ гэдэг бол байж болохгүй асуудал.

-Япон улсыг манайх гурав дахь хоршоо хэмээн үздэг байх аа...

-Манай улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинээр батлахдаа хоёр хөрш,гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй байлгана гэж заасан. Нөгөө талаас бид төмөр замын талаар баримтлах бодлогоо дараах байдлаар гаргасан. Түүнд манай экспортын 80 орчим хувь, ДНБ-ий 40, 50 хувь нь ганцхан урд хөршөөс хамааралтай байгаа. Мон ашигт малтмал тухайлбал, коксжих нүүрсээ боловсруулалгүйгээр дэлхийн зах зээлийн үнээс 3-4 дахин хямд ханшаар гаргасаар ирсэн. Энэ тохиолдолд худалдан авагчид өрсөлдөөн бүрдүүлэхийн тулд Хятадаас гадна, ОХУ, Солонгосын хойгоор хоёр, гурав дахь гарцтай болъё. Үүгээр гурав дахь хөршдөө ашигт малтмалаа худалдъя.

Худалдахдаа Монгол Улсын ашигт малтмалыг хэн нэгэн гадны оронд жуулчилдаггүй байя.

Мон гурав дахь хөрш маань ч гэсэн жуулчлалаар бус бидэнтэй шууд харьцаж ажиллавал харилцан ашигтай байх гэсэн зарчмын шийдвэрийг УИХ-аас гаргасан юм. Сонгон шалгаруулалтын явцад олон янзын нөхцөл байдгийг би үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрсөн 20 жилд донор орнууд Монголыг дэмжиж ирсэн. Энэ донор орнуудын тэргүүлэгч, гол хандивлагч нь Япон улс байсан. Оноо-дөр Монгол улс хөгжлийн ирмэг дээр ирчхээд байна. Энэ цаг үед ирэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмэн маш их тусалсан. Хэрэгжүүлж ирсэн тосол хөтөлбөр, зээл тусламжийг нь бодсон ч Японыг орхиж болохгүй гэдэгтэй энгийн хүмүүс санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Стратегийн хөрөнгө оруулагчийн эгнээнд Япон улс ороогүй нь Монгол-Японы бүлгэм ажлаа хангалтгүй хийж байна гэвэл та зөвшөөрөх үү?

-Эцсийн шийдвэр УИХ дээр гарна. Уралдаанд шалгаруулалтыг явуулах ажил нь Засгийн газрын ажил, УИХ-ын гишүүд эсвэл парламентын бүлгэмийн гишүүн ч юм уу. Засгийн газраас эсхүл сайд нараас очоод гуйж, гувшаад байх нь зохимжгүй. УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхой заасан байгаа. Япон улс манай коксжих нүүрс, төмрийн хүдрийг дэлхийн зах зээлийн үнээр авах боломжтой орон. Энэ талаар УИХ дээр нухацтай ярих биз ээ. Японыг шалгаруулаад өгөөч гэж гуйгаад байх нь хаашаа юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг бид гаргана. УИХ-ын 26 тойрогт Японы тусламж очоогүй, төсөл хөтөлбөр нь хэрэгжээгүй нэг ч газар байхгүй. гэж би хувьдаа бодож байгаа.

Монгол-Японы парламентын бүлэг улс төрийн хүрээнд Японтой хамтарч ажилладаг.

Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд зориулсан хоёр шаттай зээл, олон улсын нисэх онгоцны буудал барих зэрэгт маш бага хүүтэй зээлийг манай талд өгсөөр ирсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд Япон улсад айлчлахдаа стратегийн түншлэлийн харьцаанд шилжсэнээ тунхагласан. Нөгөө талаас Монгол улс дэл-хийн худалдааны интеграцид хүчтэй оролцдог Япон улстай анх удаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар болсон зэрэг олон ажлууд бий. Хөгжлийн албан ёсны тусламж ч олон салбарт хэрэгжсээр байна. Гэтэл Засгийн газар эцэст нь шийдвэрээ гаргахдаа юу хийчхэв ээ  гэдгийг гайхаад байна. Засгийн газар эсвэл ажлын хэсэг нь Японыг оруулахгүй гэсэн байр суурь баримтлаагүй болов уу гэж бодож байна.

-Уг шийдвэрийг Японы Элчин сайд Монгол, Япон хоёр улсын  хоорондын харилцаанд   нийцэхгүй асуудал боллоо гэж хэлсэн байна лээ?

-УИХ-д албан ёсны шийдвэр нь ороод ирэг. Монгол-Японы парламентын бүлгэмд 38 гишүүн бий. УИХ-ын гишүүд улс, нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг л дээдэлж ажилладаг. Гадаад бодлогын үзэл баримтлал дээрээ бид хоёр, гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй хадгалж явна гэж гаргасан. Үүнийг УИХ өөрөө гаргасан. Тэгэхээр УИХ л бүхнийг шийднэ дээ. Япон улс манай хамгийн том донор орон гэдгийг би дээр хэлсэн. Тийм учраас ямар ч тохиолдолд Япон улсыг хасах нь зохимжгүй гэсэн байр суурьтай байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.