Ж.Батсуурь: Аль нэг намаас сайд томилогдохоороо өөрийнхөө хүнийг ажил, албан тушаалд томилж, хууль зөрчих юм
2012.02.28

Ж.Батсуурь: Аль нэг намаас сайд томилогдохоороо өөрийнхөө хүнийг ажил, албан тушаалд томилж, хууль зөрчих юм

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.
-УИХ, Орон нутгийн хур­лын сонгуулийг АН-ынхан зэрэг явуулна, МАН-ынхан са­лангид явуулах нь зүйтэй хэмээн  байр суурь нэгдэхгүй байсаар намрын чуулган хаал­­таа хийсэн.  Ээлжит бус чуул­ганаар энэ тухай хэ­лэл­цэх байх. Долоохон хо­ног ху­ралдах хурлаар шийдвэр­лэж чадах болов уу. Та юу гэж бодож байна?

-УИХ-ын сонгуулийн ту­хай хуулийн шинэчилсэн найруу­лга хэлбэрээр баталсан. Тий­мээс Орон нутгийн хурлын сон­гуулийн хуульд зайлшгүй өөрч­лөлт хийх  шаардлага үүсч гарч бай­гаа юм. Д.Лүндээжанцан на­рын болон З.Энхболд нарын гишүү­дийн өргөн барисан хоёр хуулийн төслийг өргөн барь­сан  хуулийн төслүүд хэлэл­цэх шатандаа явж байгаа. Бид­ний өргөн барисан хуулийн төс­лүүдийн хооронд зарчмын зө­­рүү­тэй  нэг  гол асуудал нь   орон нутгийн сонгуулийг УИХ-ынх­тай салгана, салгахгүй гэдэгт бай­гаа. УИХ-ын  сонгууль­тай цаг хугацааны хувьд нэг  дор явуул­на гэж 2005 онд  батал­сан бай­гаа ч гэсэн  манай на­мын бүл­гийнхэн  энэ удаа боломж­гүй гэж үзээд аравдугаар сараас явуулъя гэж хуулийн төслөө өргөн барисан.

-СЕХ-ноос мөн амжихгүй гэх утгатай тайлбаруудыг  хуу­­­лийн төсөл хэлэлцэж байх үед  хэлж байсан. Гэх­дээ болох үндэслэлүүдийг АН-ынхан хангалттай дурьдах шиг болсон шүү?

-Намын бүлгүүд энэ тухай асууд­­лыг хэлэлцсэн. Манай на­мын хувьд хөдөө орон нут­гаас ир­гэд сонгогчдын байгуул­ла­гуу­­дын саналыг сонсч үзэхэд  ихэнх хувьд нь нэг  дор хамт явуу­лах боломжгүй. Зохион бай­гуулах ажил нь ч гэсэн цаг хуга­цааны хувьд давчуу байгаа. Орон нутгийн сонгуульд хам­гийн багаар бодоход 15,20,30 гэ­сэн төлөөлөлтэй хурал бай­гуулаг­дана. Нэг мандатын тө­лөө олон намын төлөөлөл өр­сөл­дөх магадлал өндөр байна. Үүнээс үзэхэд 30-аад мянган хүн зөвхөн сонгуульд нэр дэвшч өрсөлдөнө. Энэ олон нэр дэвшигчийн ард тойрог хэс­­гийн хороодын ажил нэг дор явагдана. Үүнээс гадна нэг өдөр  нэг сонгогч  намынхаа тө­лөө санал  өгнө.  Гэтэл 20 цаг бо­ло­хоос өмнө сонгогчдынхоо са­налыг авч дүгнэнэ гэдэгт цаг ху­гацааны хувьд эргэлзээтэй. Ам­жих ч үгүй.

-Өмнө нь гурван шатны сон­гуулийг нэг дор явуулж бай­сан удаатай. Автомат сис­тем байхгүй байх үед болж байсан юм чинь энэ удаад зохион байгуулалтаа сайн хийчихвэл хамтад нь явуулчихаж болохгүй зүйл байхгүй байх?

-Зохион байгуултын хувьд нэлээд төвөгтэй болно. Аймаг сумын албан тушаалтнууд УИХ-ын биш юм гэхэд орон нутгийн сонгуульд  өрсөлдөх учраас  бэрхшээл дагуулаад байгаа юм.  АН-ынхан хамт явуулах нь эдийн засгийн хувьд ч үр дүн сайтай гэж үзэж бай­­гаа. Ганцхан эдийн зас­гийн байд­лаа харгалзаж зам­ба­раа­­гүй байдлаар хандаж бо­лох­гүй. Автоматжуулсан сис­тем ашиг­лах боломж хоёр сон­гуулийг нэг өдөр хий­­хэд бэрхшээлтэй шүү дээ.  За­рим сонгогчдын тухайд УИХ-ын гишүүнийхээ т­ө­лөө са­нал өгөх боломжтой бай­хад сум аймгийнхаа төлөө өгөх боломжгүй хүмүүс бай­на. Өөрөөр хэлбэл, су­мын ир­гэдийн хуралд тухайн орон нутагт амьдарч байгаа хүмүүс санал өгдөг. Гэтэл  нэг сумаас нөгөө рүү явж бай­гаа хүн аймгийнхаа тө­лөө өгөх боломж  зэргийг ял­гаж салгах нь иргэдэд бэрх­шээл­тэй.  Энэ мэтчилэн зо­хион байгуулалтын хувьд бо­дит бэрхшээлийг дагуулах олон зүйл байгаа болохоор ма­най намынхан хамт явуу­лах бо­ломж­гүй. Хуучин уламжла­лаа­раа явуулъя л гэж байгаа юм.

-Харин АН-ын бүлэг сүү­лийн үед хуралдаад аймаг нийслэлийнхийг нь УИХ-ын сонгуультай явуулж, сум дүүргийнхийг салгая гэ­­сэн  шийдлийг  чуулган зав­сарлахын өмнөх хурал­даа­наа­раа гаргасан байсан. Та үүнийг юу гэж бодож бай­на?

-Аймаг нийслэл, сум дүүр­гийг салгабал бүр холион бан­тан болно. Тэгж болохгүй. Сонгуулийн үр дүнгээр айм­гийн Засаг дарга, ИТХ нь бай­­гуулагдчихаад сумынхаа бүт­­цийг хүлээгээд сууна гэж юу байхав дээ.  Нөгөө та­­­лаас сумын иргэдийн ху­ралд ялсныхаа дараа айм­гийн даргаа шийдье гэх үү. Ут­гагүй байхгүй юу даа. Ийм бо­­дит байдлаас  хол зүйл ярьж болохгүй. Харин хоёр сон­гуулиа салгаж явуулсан нь дээр.

-Тусад нь явуулж болохгүй гэдгийг   өөр үндэслэлээр тайл­барлах хүн олон бай­сан. Тэр тусмаа  тань руу хандсан зүйл  хуулийн төс­лийг хэлэлцэж байх үед нэ­лээд ширүүн өрнөсөн л дөө.  Ж.Батсуурь гишүүний  өөрийнх  нь төлөө үйлчилдэг бай­сан хүмүүс өөрсдийнхөө тө­лөө явах болох нь ээ гэх мэт­чилэн. Энэ бас  орон нут­гийн сонгуулийг саланги хий­хэд нөлөөлж байгаа  том шалт­гаан  юм биш биз уу?

-Яахав дээ. Ер нь УИХ маань миний бодож байснаас  илүү улстөржиж байна. Мэдээж улс төрийн байгууллага уч­раас аливаа асуудлыг улс төрийн өнцгөөс харж болох л байх л даа. Гэхдээ улс орны хөгжил дэвшлийн асуу­дал яригдаж байгаа үед хэ­тэр­­хий их улстөржих нь  аж­лыг дэн­дүү их саатуулж бай­на. Эрх ашиг хөөгөөд орон ну­тагт хамт ажиллаж бай­­сан нөх­дөө ашиглаж, сон­гуу­лийг будлиантуулж луй­вар­дах гэж байна гэсэн хард­ла­га сэрд­лэгийн үгсийг хэлж л бай­на лээ. Би тэр та­лаас нь ха­раагүй. УИХ-ын сон­гууль гэ­сэн том далбаан дор орон нут­гийн сон­гуулийн  ач хол­богд­лыг буу­руулах нь зүйд  ний­цэхгүй. Сонгогчид нь үүнийг дэндүү  их ойлгож  мэ­дэрч эхэлсэн байгаа шүү дээ.

-Таны хэлж байгаа байр суурийн эсрэг харин ч тусад нь явуулахад орон нут­гийн бүтэц сайжирна. Тэ­гэх­­гүй бол олон жилийн турш УИХ-д унасан хүмүүс орон нутагт очдог гажиг тог­толцоо үүссэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сон­гууль үлдэгдлийн зарчмаар яв­даг гэсэн асуудал хөн­дөг­дөж байгаа?

-Гулгуулах эрх нь  хуулиараа нээлттэй. УИХ-ын  сонгуульд нэр дэвшч уначихаад  орон нутагт өрсөлдөж болно. УИХ-д нэр дэвшсэн хүн орон нутагт ажиллаж чадахгүй  гэж хэн хэлээд байгаа юм. Тэгэхээр гол  шалтгаан нь энэ ч байж болно. Улс орны хэмжээнд  хууль тогтоох байгуулагад ажил­­лая гэж бодож байгаад өр­сөл­дөгчдөө  ялагдахаараа яагаад орон нутгийн сон­гуульд оролцож болохгүй  гэж. Нэг хүн нэг л сонгуульд орол­цоно гэсэн зүйл байхгүй.  Харин миний хувьд УИХ-д өрсөлдчихөөд болохгүй бол орон нутагт очъё гэж байгаа юм биш л дээ. Учир нь би Улаанбаатар хотын иргэн учраас  тойрогтоо очиж орон нутгийн сонгуульд үзэх нь хуулиараа хориотой.  Тиймээс на­майг УИХ-д өрсөлдөөд уна­чихаараа аймгийнхаа  дар­га болох гээд байна гэж хар­дах шаардлага байхгүй.

-Дөрвөн жилд гурван удаагийн сонгууль явуулах нь  улс орныг бүхэлд нь сонгуулиар амьсгалуулдаг.  Түүнчлэн томоохон ажлуу­дыг  гацаах том  шалтгаан бол­дог  сөрөг тал байсаар ир­сэн. Үүнийг арай өөрчлөх  гэж үзвэл болдоггүй юм бо­лов уу?

-Ажлаа хийдэггүй, шалтаг, шалтгаан тоочдог хүмүүсийн л үг яриа хэмээн ойлгож бай­на. Яахаараа тэр хүн хуу­лиар хүлээсэн ажил албан ту­шаалаа биелүүлэхгүй байгаа юм. Төр өөрөө ард түмнийхээ сон­гуулийг зохион байгуулах үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ ажлаа муу хийх гэж ингэж яриад байгаа юм уу. Аль эсвэл бусад үүрэг хариуцлагаа ор­хигдуулах гээд байгаа юм уу.  Гол тайлбар гэж бодохгүй.

-Үүнээс гадна  Ж.Энхбаяр  сайдтай   холбоотой асуудал нэлээд газар авсан. МАН-ын нэр хүндэд сөргөөр нө­лөөлж байгаа гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн хэл­дэг. Та үүнийг хэрхэн дүг­нэж байна вэ. Ээлжит бус чуул­ганаар яригдах болов уу?

-Энэ асуудал ээлжит бус чуул­ганаар яригдахгүй байх  гэж бодож байна.  Сайдын асууд­­­лыг зайлшгүй  ярих ёс­­­­той гэж үзвэл хаврын чуул­­­­га­наар хэлэлцэх байх. Ж.Энх­­баяр сайдын тухай гар­сан мэдээллүүдээс олж ха­­ра­хад шалтаг төдий зүй­лээр улстөржүүлж байна гэж ойл­гог­дохоор  байна би­­лээ. Түү­нээс биш сайдын аж­­лаа цаа­шид үргэлжлүүлж бо­лох­гүй болт­лоо алдаа ду­таг­дал гар­га­чих­­сан гэж ойлгох­гүй байна. Мэр­гэжлийн байгууллага бол мэр­гэжлийн л байх хэрэгтэй.

Улс төрийн албан тушаалтан хэмээх нэрийн доор  хэн нэгэн хүн ямарваа албан тушаалд суух нь хаашаа ч юм.

Ялангуяа дотор нь байгаа албан ту­шаалтнууд нь мэргэжлийн байх шаардлагатай алба гэж бод­дог. Түүнээс  биш аль нэг на­мын гишүүн сайд  боло­хоо­роо өөрийнхөө найзуудыг авчирч хурандаа, генерал зэ­рэг амандаа орсон цол хэр­гэ­мийг өгөөд байдаг зүйл биш. Эрүүл мэндийн сайд гэж нэг нөхөр болчихоод өөрийн­хөө намын нөхрийг  ми­­ний  менежер гээд малын эм­­чээр мэс заслын хутга ба­риу­­лаад байж болохгүй биз дээ.  Яг үүнтэй адил. БХ-ын сайд гэдэг бол ямар ч улс төржих боломжгүй. Харин манай монголчууд хэтэрхий их улстөржүүлж байна. Тө­рийн захиргааны хэлтсийн дар­гыг чөлөөлсөн тухай яриг­даж байсан. Цэргийн алба хаа­сан үгүй нь мэдэгдэхгүй тий­мэрхүү нөхдүүд батлан хам­гаалах салбарыг удирдана гэж байж болохгүй.  Ер нь сал­барын яамдуудад  аль нэг на­маас  сайд томилогдохоороо  хэн нэгнийг намын үзлээр  халж сольж, өөрийнхөө хү­нийг  ажил албан тушаалд то­ми­лох нь хууль зөрчиж байгаа үзэгдэл гэж бодож байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.