Ц.Дашдоржийг сайдад нэр дэвшүүлснийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилуулах тухай тогтоолыг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанд 12 гишүүн оролцсон юм.
Харин Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай саналаа Ерөнхий сайд С.Батболд танилцуулсан билээ. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, Политехникийн их сургууль болон Техникийн их сургуулийг тус бүр төгссөн. Инженер мэргэжилтэй, төрийн албанд 16 жил ажилласан. 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байсан. 2008 онд УИХ-ын гишүүнээр мөн сонгогдон ажиллаж байгаа аж. Хэлэлцүүлж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд С.Батболд болон сайдад нэр дэвшигчээс асуух асуулт гишүүдэд байсангүй. Мөн санал хэлэх гишүүн ч байсангүй.