Ж.Сүхбаатарыг улираан сонгохыг дэмжив
2012.02.08

Ж.Сүхбаатарыг улираан сонгохыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг авч хэлэлцлээ. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатарыг улираан сонгох хүсэлтэй  байгаагаа илэрхийлсний зэрэгцээ МАН-ын бүлгийн гишүүд ч ийм шийдвэр гаргасан гэсэн юм. Санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүнээс ес нь Ж.Сүхбаатарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар дахин сонгохыг дэмжлээ.


Мөн энэ удаагийн хуралдаанаас Сонгогчийн бүртгэл, хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг авч хэлэлцэн гишүүдийг нь баталлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн З.Энхболдыг сонгох саналыг ирүүлснийг ёсоор болгож, тус дэд хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Дондог, Э.Мөнх-Очир, Д.Загджав, Ц.Батбаяр, Д.Энхбат, Д.Одхүү, Х.Тэмүүжин, Г.Баярсайхан нарыг баталлаа.

Гурав дахь асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байлаа. Эл асуудлыг мөн хэлэлцээд, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.