
2012.02.08
Байнгын хороо Ж.Сүхбаатарыг улираан сонгохыг дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг авч хэлэлцлээ. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатарыг улираан сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсний зэрэгцээ МАН-ын бүлгийн гишүүд ч ийм шийдвэр гаргасан гэсэн юм.Санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүнээс ес нь Ж.Сүхбаатарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар дахин сонгохыг дэмжлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.