Саудын Арабт эмэгтэйчүүд анх удаа сонгогдов
Саудын Арабын орон нутгийн сонгууль
2015.12.14

Саудын Арабт эмэгтэйчүүд анх удаа сонгогдов

Саудын Арабын түүхэнд анх удаа орон нутгийн эрх барих байгууллагад эмэгтэйчүүд сонгогджээ. Саудын Араб даяар нийтдээ 20 эмэгтэй анх удаа сонгогдох эрхээ эдэллээ.

Бүх орон нутгийн удирдах байгууллагад сонгогдсон хүмүүсийн тоо 2100 бөгөөд эмэгтэйчүүд нэг хүрэхгүй хувийг эзэлж байна. Гэхдээ энэ нь өмнө нь эмэгтэйчүүд сонгуульд оролцохыг хориглодог байсан орны хувьд том алхам болов.

Нийт нэр дэвшсэн хүмүүсийн тоо 7000 байсан бөгөөд үүний 979 нь эмэгтэйчүүд. Орон нутгийн зөвлөл бол Саудын Арабт төлөөллийн ардчиллын зарчмаар удирдлагыг нь томилдог цорын ганц эрх барих байгууллага.

Саудын Арабт одоог болтол эмэгтэйчүүд машин барихыг хориглодог. Эмэгтэй хүн гэрлэх, аялалаар явах, их сургуульд элсэхээ шийдэх эрхгүй.

Санал хураалт өнгөрсөн бямба гарагт болжээ. Эрх баригчдын мэдээлж байгаагаар эмэгтэй сонгогчдын тоо 130 мянга, харин эрэгтэйчүүдийнх 1,35 сая байв.

2011 онд Хаан Абдулла эмэгтэйчүүдэд орон нутгийн эрх байгууллагад сонгох, сонгогдох эрхийг эрхийг өгчээ. Харин орон нутгийн сонгуулийг 10 жилийн өмнөөс явуулж эхэлсэн бөгөөд дөрвөн жилд нэг удаа явагддаг. 

Квадроцикл бол машин биш