Хоёр аймгийн гурван сумын иргэд газраа өмчлөх эрхтэй боллоо
"Байгалийн цогцолборт зарим газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" төслийг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ нар санаачилсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Тогтоол батлагдсанаар олон жил шийдвэрлэж чадаагүй Хөвсгөлийн Ханх сумын 5900 та, Хатгал тосгоны 1470 га, Хэнтий аймгийн Дадал сумын төвийн 1938.8 га эдэлбэр газрыг байгалийн цогцолбортгазрын хилээс чөлөөлж, иргэдэд өмчлүүлэх юм. Мөн өмчилсөн газраа үе дамжин эзэмших эрх нь нээгдэж байгаа аж. Дээрх гурван сум 2200 гаруй өрхтэй гэнэ. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар нийслэлд амьдарч байгаа иргэн 0.07 га, аймгийн төвд амьдарч буй бол 0.35 га газар, сумын төв тосгонд амьдарч байгаа иргэнд 0.5 га газрыг үнэ төлбөргүй өмчлөх эрх олгосон. Харин аж ахуйн зориулалтаар бол 0.5 га хүртэл газрыг эзэмшиж болохоор хуульчилсан байдаг. Мөн УИХ-ын тогтоолын дагуу чөлөөлөгдсөн газрыг МонголУлсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан зориулалтаар тухайн байршилд оршин суугаа иргэдэд ньөмчлүүлж эзэмшүүлэх ёстой гэсэн саналыг хуралдааны тэмдэглэлд тусган Засгийн газарт чиглэл өгч шийдүүлэхээр болсон юм.