Цоргоноос секундэд  ганц дусал ус гоожиход жилд 10 мянган литр ус урсана
2011.04.04

Цоргоноос секундэд ганц дусал ус гоожиход жилд 10 мянган литр ус урсана

Манай гарагийн 71 хувийг ус бүрхдэг ч зөвхөн нэг хувь нь ундны усанд тохиромжтой аж. Энэ ус цаашид улам багасна уу гэхээс хэзээ ч ихсэхгүй гэж эрдэмтэд баталдаг. Дэлхийн бүх цэнгэг усны зөвхөн нэг хувийг шууд унданд хэрэглэж болдог. Энэ нь манай гарагийн нийт ус-ны ердөө 0.007 хувь юм.

Бохирдсон гол мөрөн, нуур зэрэг усан сан буцаад цэвэршихэд хэдэн мянган жил шаардагдана. Иймээс НҮБ 1993 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн жил бүр Дэлхийн усны нөөцийн өдрийг /World Water Day/ тэмдэглэх тогтоол гаргажээ. Энэ нь хүн төрөлхтний анхаарлыг ус-ны нөөцийн асуудалд хандуулж, хүрээлэн буй орчин болон нийгмийг хөгжүүлэхэд ус ямар чухал болохыг сануулж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл усны хомсдол, ариун цэврийн байдал дорой байгаагаас болж даян дэлхийн дайн дажинд амь үрэгдэгсдээс ч олон хүн нас барсаар л байна.


Ус хэдий чандмань эрдэнэ ч заримдаа хор уршиг дагуулдаг. 2006 онд л гэхэд үер, ган гачигт өртөн нас барагсад байгалийн бусад гамшигт нэрвэгдсэн хүмүүсээс олон байлаа. Сүүлийн үед энэ тоо улам ихэссэн. Зөвхөн Японы цунамийг авч үзвэл амь үрэгдэгсдийн тоо бүрэн гараагүй байгаа.НҮБ-ын мэдээлснээр дэлхий даяар өдөрт хоёр сая тонн бохир усыг асгадаг. Энэ бохир ус төрөл бүрийн өвчний халдвар тарааж, байгаль орчинд асар хортой нөлөө үзүүлдэг. Манай гарагийн бүх эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдийн тал хувь нь бохир уснаас болж өвдсөн байна.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага «Өнөөдөр хоёр тэрбум хүн ундны усны хомсдолтой бүсэд амьдарч байна. 2012 он гэхэд энэ тоо 3,4 тэрбум болно» гэж мэдэгдлээ.

Усны хомсдол
  • Дэлхий дээр бохир уснаас болж 15 секунд тутамд нэг хүү-хэд нас бардаг. Зөвхөн усны нян, шимэгчээс үүдэлтэй гүйлгэх өвчнөөр жилд 1,4 сая хүүхэд өнгөрдөг гэнэ. Эдгээр хүүхдийн 90 хувь нь тав хүртэлх насных.
  • Жил бүр 3,5 сая хүн чанарын шаардлага хангаагүй ус хэрэглэн нас бардаг. Тэдний 84 хувь нь 0-14 насны хүүхэд юм. Ундны хэрэгцээнд үл тохирох ус хэрэглэн нас барагсдын 98 хувь нь хөгжиж буй орнуудынх.
  • Том хотын ядуу хороололд амьдардаг хүмүүс усны төлбөрт тухайн хотын элит дүүрэгт амьдрагсдаас 5-10 дахин их мөнгө төлдөг.
  • Манай гарагийн найман хүн тутмын нэг нь буюу 884 сая нь аюулгүй, цэвэр хүнсний ус хэрэглэх боломжгүй орчинд амьдардаг. Энэ хүмүүсийн гуравны нэг нь өдөрт нэг доллар ч хүрэхгүй мөнгөөр амь зуулгаа залгуулдаг. Харин үлдсэн хэсэг нь хоногт хоёр доллараас бага орлоготой.
  • Дэлхийн сая сая хүүхэд, эмэгтэй алс холоос ундны усаа зөөхөд өдрийн ихэнх цагийг зарцуулдаг. Ихэнх тохиолдолд энэ нь бохир ус байдаг.
  • 10 хүний зөвхөн нэг нь бай галийн цэвэр ус уудаг гэнэ.Та үүнийг мэдэх үү-Усны цоргоноос нэг секундэд ганцхан дусал гоожиход бүтэн жилийн дотор бараг 10 мянган литр ус дэмий урсана.-Хэрэв дэлхийн өнцөг булан бүрт байгаа төрөл бүрийн саван дахь усыг нийлүүлж, задгай да-лайд асгавал түвшин нь гурван сантиметрээр дээшлэх юм.
  • Гэр ахуйд хэрэглэсэн бүх усны 3/4 нь жорлонгийн ус татах, мөн шүршүүрт ороход зарцуулагддаг аж. Таван минут шүршүүрт ороход 100 литр ус урсдаг. Нэг америк хүн таван минут шүршүүрт орохдоо хөгжиж буй орны нэг иргэний бүтэн өдрийн турш хэрэглэх хэмжээний тийм их ус зарцуулдаг.
  • Уснаас айх өвчнийг гидро фоби гэдэг.
  • Агаар мандлын усны уурын 86 хувь нь далай тэнгисээс ууршсан, харин 14 хувь нь хуурай газрынх гэнэ.
  • Мөс ч бас «урсдаг» юм байна. Гималайн мөсөн уулс хоногт 2-3 м шилжиж нүүдэг.
  • Далайн ус 1,9ГС хэмд хөлддөг. Дашрамд дурдахад он удаан жил болсон далайн мөсний давс ууршдаг учраас түүнээс ундны ус гарган авч болдог аж.
  • Хүний уураг тархины 80 хувь нь ус байдаг.
  • Танай жорлонгийн татуургын ус зүү шиг нарийхан урслаа гэж үзвэл бүтэн хоногт 840 литр ус үр ашиггүй гоожоод дуусах юм. Манай Төмөр зам, Дөчин мянгат орчмын зарим хуучин орон сууцны сантехникийг барилга барьсан цагаас хойш огт солиогүй учраас маш их хэмжээний цэвэр ус дэмий урсаж, үргүй зардал гарч байгааг өөрчлөх цаг иржээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.