Чернобылийн ослын уршиг 25 мянган жилийн дараа бүрэн арилна
2011.04.27

Чернобылийн ослын уршиг 25 мянган жилийн дараа бүрэн арилна

Дөрөвдүгээр сарын 26 бол Радиацийн осол, сүйрэлд өртөгсдийг дурсах Олон улсын өдөр. Яг 25 жилийн өмнө Украины Чернобылийн атомын цахилгаан станцад /ЧАЦС/ осол гарсан билээ. Үүний уршиг одоо ч Украин, Белорус болон Европын бусад улсад арилаагүй хэвээр.

Чернобыль гэдэг үгийг монголчилбол черная-хар, быль-үнэн буюу болсон явдал. Украины Эрүүл мэндийн яам 1994 он хүртэл 124 мянга гаруй хүн радиацаас болж нас барсан гэсэн бол МАГАТЭ бараг 600 мянган хүн цацраг идзвхт бодисонд хордсон гэжээ. Халдвартай бүсэд таван сая хүн амьдарч байгаагийн 2,3 сая нь Чернобыльд, харин 1,6 сая нь өндөржүүлсэн хяналтын бүсэд гэнэ. Мөн осол гарсан блокийн орчимд одоо хүртэл 400 хүн амьдардаг аж.

Украины эрдэмтэн В.С.Коновалов эндхийн ялаан дээр туршилт хийж үзжээ. Гэтэл 40 үеийн дараа гаж согогтой, мутацитай ялаа төрөхөө больжээ. Энэ нь хүнийхээр бол 800 жил гэсэн үг юм. Тэгэхээр АЦС дэлбэрснээс хойш 800 жилийн турш мутаци үргэлжилсээр байх аж. Энд төрөлхийн гаж согогтой хүүхэд, амьтан төрөх нь хоёр дахин ихэсчээ. Дөрвөн эвэртэй үнээ, найман хөлтэй тугал, хоёр биетэй торой гэх мэт. Гэтэл сүүлийн үед Украины эрх баригчид ослын уршйг тийм ч аймшигтай' бус гэж ухуулах болсон байна.Одоо"ЧАЦС дээр 3000 хүн /мөн халдвартай бүсэд 4000/ гурван ээлжээр ажиллаж байгаа бөгөөд 2065 он гэхэд шинэ хамгаалалтыг барьж дуусгах юм. «25 мянган жилийн дараа ЧАЦС цацраг идэвхт бодисоос бүрэн цэвэршинэ. Тэр үед эдгээр бодис бүрэн задарч дуусах юм» гэж тус станцын захирал И.Грамоткин мэдэгдлээ. Харин Фукушима үүнээс богино хугацаанд ослын уршгийг арилгаж чадах болов уу? Учир нь Фукушимагийн осол нь хамарсан газар нутаг, агаарт цацагдсан хорт бодисын хэмжээгээр Чернобылийн түвшинд дөхөж очсон хэмээн Оросын эрдэмтэд мэдэгдлээ. Тэр бүү хэл Фукушима илүү аюултай байж болзошгүй. Яагаад гэвэл Чернобыльд цацраг идэвхт бодис стратосферт цацагдсан бол харин Фукушимад газрын хөрс, агаар мандалд хаягдсан. Одоохондоо салхи Номхон далай руу үлээж байгаа. Гэхдээ салхины чиг өөрчлөгдөх нь гарцаагүй, тэгээд ч Японы «ТЕРСО» компани зөвхөн есөн сарын дараа байдлыг хяналтдаа авч чадна гэж мэдэгдсэн.

Чернобылийн ослын дараа хуучин ЗХУ, Дорнод Европт шинэ АЦС бариагүй. 1979 оны «Three Mile Island»-ийн ослын дараа АНУ, Их Британид ч АЦС бациагүй. Гэхдээ эдгээр орон экспорт, цэргийн хөтөлбөрт зориулан атомын үйлдвэрлэлээ хөгжүүлсээр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.