Ж.Батсуурь: Ойлгох гэж оролдлоо, ой тоонд яавч буухгүй юм
2011.04.09

Ж.Батсуурь: Ойлгох гэж оролдлоо, ой тоонд яавч буухгүй юм

Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар гишүүд намаржин маргалдсан. Энэ чуулганаар ч маргаан үргэлжлэв.


Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар нь эмнэлэг мөн үү, биш үү, ЭМШУИС-ийн дэргэд эмнэлэг байгуулах хэрэгтэй юу, үгүй юу гээд хуулийн төслийг олон цаг хэлэлцлээ.

Гэтэл гишүүн Ж.Батсуурь саналаа хэлэв. Тэрээр "Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газрыг эмнэлэг гэх үү. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийг ингэж нэрлэхээр эмнэлэг биш гээд хүн хэвтүүлж эмчлэхээ больчих юм биш үү. Би ойлгох гэж оролдлоо. Ой тоонд яавч буухгүй байна" хэмээв.

Төслийн энэ заалтыг түүнд ойлгуулахын тулд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар тайлбар хэлэв.

Тэрээр "Хуулийн төслийн 13 дугаар зүйлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хоёр төрөл байна гэж заасан. Нийгмийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж хоёр ангилсан. Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Тиймээс хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг урьдын адил явуулна" хэмээв.

Ер нь Эрүүл мэндийн тухай хуулийн зарим зүйл заалт гишүүдэд ойлгомжгүй байгаа. Боловсруулалт муу болсныг УИХ-ын дарга ч хэлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.