Б.Өлзийбат: Монгол Улсад 18 нас хүрсэн бүх иргэний асуултад Ерөнхий сайд хариулдаг хуультай. Энэ хуулийг тогтмол мөрдөж байхыг шаардаж байна
2025.06.20

Б.Өлзийбат: Монгол Улсад 18 нас хүрсэн бүх иргэний асуултад Ерөнхий сайд хариулдаг хуультай. Энэ хуулийг тогтмол мөрдөж байхыг шаардаж байна

Монгол Улсын 34 дэх ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж D-Parliament (цахим системээр дамжуулан иргэн бүр Ерөнхий сайдаас асуулт асуудаг хуулийг хэрэгжүүлэх талаар "Иргэн та хүч" залуусын санаачилгаас шаардлага хүргүүлж байгааг иргэн Б.Өлзийбат /2025.06.19/  мэдэгдлээ.

Тэрбээр "Манай "Иргэн та хүч" залуусын санаачилга Монгол Улсын Үндсэн хууль, парламентын боловсрол, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс шинэ ерөнхий сайдад хууль биелүүлж ажиллах тухай шаардлага хүргүүлж байгааг танилцуулъя.

Манай улсад 18 нас хүрсэн иргэн бүр О.РагНатеп! цахим системээр дамжуулан Ерөнхий сайдаас асуулт асуудаг хуультай. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд Засгийн бүх эрх мэдэл ард түмнийх, Монголын ард түмэн энэ үйл хэргээ шууд болон өөрийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан эдэлнэ гэж зааснаар манай улс байнгын ажиллагаатай нэгтанхим бүхий парламентын ардчиллыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн дээд байгууллага болох парламент нь хянана, шалгах үүргээ хэрэгжүүлэх нэг хэлбэрийг Улсын Их Хурал (УИХ)-ын дэгийн тухай хуульд заасан байдаг.

Тодруулбал тус хуулийн 112.1-т зааснаар "Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар Ерөнхий сайд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх буюу Улсын Их Хурал дахь цөөнхийн гишүүдийн асуултад хариулна" гэсэн нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Энэ асуултад Ерөнхий сайд өөрийн биеэр мэдээлэл хийх ба шаардлагатай тохиолдолд холбогдох сайд нарыг оролцуулна гэж заасан.

Ерөнхий сайд дээрх хугацаанд хариулт өгч амжаагүй бол гурав хоногийн дотор цаасаар хариулт өгч УИХ-ын Тамгын Газрын холбогдох цахим системдээ байршуулна гэж гэсэн байдаг.

Ерөнхий сайд таныг хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар ажиллаж иргэдийнхээ үгийг байнга сонсож, ил тод нээлттэй байжчадна гэдэгт итгэж байна" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн D-Parliament цахим системийг хүлээн зөвшөөрөгдсөн эсэх тал дээр иргэд гайхдаг. Энэ бол хуулиар баталгаажсан. Иргэд төрийнхөө үйл хэрэгт технологийн тусламжтайгаар шууд оролцох боломжийг хангахын тулд 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд системийг анх үүсгэн байгуулж, тэр оны долдугаар сарын 5-нд УИХ-аар баталсан байдаг. Уг системийг 18-аас 95 насны 1.4 сая иргэн ашиглаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Нийслэлээс таван төрлийн автомашины татварыг хоёр хүний саналаар шийдсэнийг 33,000 орчим иргэн энэ системээр эсэргүүцлээ илэрхийлж, парламентын түвшинд уг асуудлыг хэлэлцэж буй юм" гэлээ.