Хятадын Bank of China дэлхийн алтны үнийг тогтооход оролцоно
Хятадын Bank of China
2015.06.24

Хятадын Bank of China дэлхийн алтны үнийг тогтооход оролцоно

Хятадын Bank of China дэлхийд алтны үнийг тогтоодог зээлдэгчдийн нэг болов. Ингэснээр Хятад улс дэлхийн зах зээлд нөлөөгөө тэлэхэд нэг том алхам болов.

Хятадын төрийн дөрвөн том банкны нэг болох Bank of China Ltd алтны үнэ тогтоох өдөр тутмын цахим дуудлага худалдаанд оролцож эхлэв.

Саяхныг хүртэл алтны үнийг трэйдерүүд тогтоодог байсан бол одоо цахим хэлбэрт шилжсэн. Алтны үнэ юун түрүүнд Societe Generale, Bank of Nova Scotia, HSBC Holdings, Barclays гэсэн дөрвөн банкнаас шалтгаалдаг байсан ч энэ жагсаалт өргөжих нь дамжиггүй боллоо.

Ажиглагчдын үзэж буйгаар алтны том хэрэглэгч, бас үйлдвэрлэгч Хятад улсын банк алтны үнэ тогтооход оролцдог болсноор Хятадын зах зээлийг гадаад зах зээлтэй улам нягт холбож өгөх аж. 

Хятад алтны хэрэглээгээр Энэтхэгтэй өрсөлддөг бөгөөд энэ хоёр улс дэлхийн алтны эрэлтийн 50 гаруй хувийг хангадаг. Мөн хятадууд алтны том импортлогч улс. Учир нь үйлдвэрлэсэн хэмжээнээсээ гурав дахин илүү алт хэрэглэдэг.

Энэ онд Хятад улс хэдийнэ 200 тонн алт худалдаж авчээ. Хятадууд нэг бус удаа долларт “дургүйцлаа илэрхийлж”, нэг валют ноёрхох нь дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд аюултай гэж байв. Тиймээс долларын эсрэг зогсохын тулд үндэсний валютаа алтаар баталгаажуулж аль болох их алтны нөөцтэй байх хэрэгтэй. Энэ чиглэлд Хятад төдийгүй, ОХУ явж байгаа.

Ажиглагчид үзэхдээ Хятадын алтны нөөц албан эх сурвалжуудад бичсэнээс хэд дахин илүү ажээ. Нууцалдагийн учир нь алтны бодит нөөцийг зарлачихвал алтны үнэ эрс өсөх аюултай. Хятад улс одоогоор олон их наяд долларын нөөцтэй байгаа. Хятадын хувьд эхлээд валютын зах зээлд нөлөөлөлгүй боломжийн хэмжээнд доллараас татгалзах хэрэгтэй. Үүний тулд төрийн сангууд, Баялгийн сангууд их хэмжээний хөрөнгөөр гадны хувьцаануудыг худалдан авч байна.