Улс төрийн реформийг нэн даруй хийх хэрэгтэй
Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд
2014.12.22

Улс төрийн реформийг нэн даруй хийх хэрэгтэй

Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболдтой ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн шинэчлэлд танай нам ямар байр суурьтай байна вэ?

 Хуулийн үндсэн үүрэг нийгмийн харилцааг зохицуулахад байдаг ба хууль нийтлэг эрх ашигт нийцсэн байх, шудрага ёсны зарчимд суурилсан байх, нийгмийн гишүүдэд бүгдэд нь ялгаваргүй  ижил тэгш үйлчилдэг байх... гэх мэт үндсэн зарчмууд дээр суурилсан байх ёстой хэдий ч манай хуулиуд энэ шалгуур зарчмуудад тэр болгон нийцдэггүй нь өнөөдөр нууц биш зүйл.

Тэдгээр хуулиудын нэг нь таны асуугаад байгаа сонгуулийн тухай хууль юм. Яагаад манайд байдал ийм байна гэдэг дээр олон учир шалтгаан тоочиж болох ч хамгийн гол нь нийгмийн харилцааг зохицуулах үүрэгтэй эрх зүйн систем алдаа заагаад удаж байна. Үүнийг засаж янзлах хэрэгтэй үүний тулд улс төрийн реформ хийж ҮХ болон бусад органик хуулиудаа эргэн харах хэрэгтэй болж байгаа.

 -Энэ бүгдийн гол үндэс нь юутай холбоотой юм бэ?

Хууль нийтлэг эрх ашгийг илэрхийлэн түүнд нийцсэн байх ёстой атал эсрэгээр нийгмийн тодорхой  бүлэглэлийн тэр байтугай өөрийн улс үндэстний эрх ашигт харшилсан гадаадныхны эрх ашигт нийцүүлэн хууль батлан гаргах болсон нь манай төрийн байгууламж, түүнийг бүрдүүлэгч улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо зэргийн эрх зүйн орчинд миний хэлээд байгаа, системийн ноцтой алдаа байгааг батлан харуулж буй нэг нотолгоо юм л даа.

1992 онд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй, ардчилсан зах зээлийн нийгмийг байгуулах зорилготой Үндсэн хуулиа баталсан. Тэр үеийн ҮХ батласан Монголын нийгмийн төлөөлөгч нар за бүхэлдээ нийгэм маань ардчиллын мөн чанарыг мөн чанарыг таньж мэдэж байсан нь юу л бол, мөн зах зээлийн нийгэмийн харилцааны тухай ойлголт нь төсөөлөл, таамаг төдий л байсан болов уу.

Мэдээж тоталитор дэглэмийг өөрчилж сайн сайхан гэрэлт ирээдүйг мөрөөдөн олон хоног гайгүй сайн хэлэлцэж байж бталсан гэдэгт би эргэлзэхгүй байгаа хэдий ч үр дагаварыг нь бид 20 гаран жилийн дараа ойлгож таньж байна.

Өнөөдрийн манай нийгэмд бий болоод байгаа сайн, муу бүхэн уг Үндсэн хуулийн үйлчлэлээр бий болсон. Сайн зүйл олон байгаа ч муу нь түүнээсээ давах хандлагатай болсон байгаа нь Үндсэн хуулийн төрийн байгууламжид гаргасан алдаанаас үүдэлтэй гинжин урвал гэдгийг судлаачийн хувьд баттай хэлж чадах байна.

Төр засагаа бид сонгуулиар бий болгодог ба төр нь хууль тогтоож засаг нь тогтоосон хууль тогтоомжийн биелэлтийг хангаж алдаа дутагдалыг шүүх нь шийтгээд явах л төрийн тогтолцоог бид сонгож авсан. Энэ бол төрийн эрх мэдлийг хуваах барууны сонгодог онол.

Уг онолыг авч хэрэглэхдээ зарчимын алдааг гаргасан байдаг. Хууль тогтоох эрх мэдэлдээ нөгөө хоёрыгоо хамаад өгчихсөн л хэрэг уг нь тус тусдаа үүрэг чиглэлтэй эрх мэдэл нь тодорхой хил хязгаараар зааглагдаж орших ёстой л тогтолцоо юм.

Мөн төрийг бүрдүүлэгч нь тодорхой улс төрийн үзэл санаа итгэл үнэмшилээрээ нэгдсэн бүлэг хүмүүс болох улс төрийн нам гэж субьект байдаг ба тэр нь улс орноо хөгжүүлэх бодлого хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, ард түмэн  өөрийн аль нь сайн гэж бодсон намын хөтөлбөрийг дэмжиж, сонгуульд иргэд саналаа өгснөөр төр нь бий болдог л тогтолцоо,  гэтэл манайд эсрэгээр нам гэдэг нь материаллаг ашиг сонирхолоор нэгдсэн бүлэг хүмүүс, сонгууль нь хувь хүмүүсийн хөрөнгө чинээгээрээ уралдах уралдаан, сонгуулийн хууль нь эрх баригч намуудын өөрсдөө баталгаатай ялалт байгуулах тоглоомын дүрэм төдий хэмжээнд очсон байгаа нь хоноцын сэтгэлгээтэй-эзэнгүй төрийг бий болгож байгаа юм.

Товхондоо энгийн үгээр хэлэхэд ийм л үндсэн суурь учир шалтгаантай юм. Одоо манай нийгэмд үүсээд байгаа системийн хямрал нь улс төрийн намуудаас үүдэлтэй хямрал гэж судлаачид санал нэгддэг.

Системийн хямралын үр дагавар нь улс оронд  их хор хөнөөлтэй учир нэн даруй зогсолт хийж засах ёстой байдаг. Юун түрүүн улс төрийн реформийг хийх хэрэгтэйг дээр дороо мэдээд мэдрээд яриад эхэлсэн нь дэвшил гэж харж байна, харин хийхдээ маш сайн үндэслэл тооцоо судалгаатай өргөн хүрээний үндэсний зөвшилцөлийг хийх, мөн  өөрийн үндэстний мэргэжлийн шинжээч судлаачдынхаа оролцоог хангаж Үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль,сонгуулийн хуулиудаа, хуульд байх ёстой үндсэн зарчмууд дээр суурилан, шинээр боловсруулан батлах амин чхал шаардлагатай цаг үе болоод байгаа даа.

Ийм систем үйлчилж байгаа үед засгийн эрх мэдлийг авсан болгон хулгай хийнэ. 

Ийм систем үйлчилж байгаа үед засгийн эрх мэдлийг авсан болгон хулгай хийнэ. Би эзэнгүй төр гэж термин хэрэглэсэн нь үүнтэй холбоотой юм.Эзэн хүн хариуцлагаа хүлээж байдаг учир алив асуудалд эзний сэтгэлээр ханддаг. Эзэн хүн өөрөөсөө хулгайлдаггүй. Зүй тогтолоор бол хулгайч шоронд байдаг болохоос төрд байх ёсгүй. Энэ систем-тогтолцоо  эзэнгүй төрийг бий болгож байгааг маш олон бодит жишээ баримт тоочиж болно нуршаад байх хүсэл алга бүгд л энэ тухай  ярьж шүүмжилж бүр харааж зүхэж байна.

Монголын төр эзэнтэй болох үндэс суурийг тавихын тулд Монголчууд бид ардчилалын төлөө байх уу үндэсний эрх ашгийн төлөө байх уу гэдэг сонголтоо хийгээд үндэсний эрх ашгийн төлөө байх ҮХ аа гадны тусламж оролцоогүйгээр хийх болжээ 

-Хэрхэн өөрчлөх ёстой юм бэ?

...Түүх бол үндэстний ой санамж нь байдаг тэр ой санамж маань биднийг эвтэй нэгдэлтэй байхдаа л хүчтэй байдаг, эв эвдрэлцсэн үедээ хүний хоол, харийн боол болдогийг хэлдэг ...Тэгэхлээр ардчилал нэрээр халхавчилан нэгдмэл үндэстнийг маань задлаад хуваагаад талцуулаад байгаа болгоны эсрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой л юм. Манай МУНН-ын хувьд энэ чиг баримтлалаар л үйл ажиллагаа үзэл сурталаа явуулдаг.

Бид өөрчлөлт шинэчилэлийг үндэсний эрх ашгаар засаглах төрийг бий болгох чиглэлд хийх ёстой гэж үздэг үүний тулд үндэсний эрх ашгийг ханган, хөгжих шинэ Үндсэн хуулийг бий болгох, үндэсний хөгжлийн стратегийг дор хаяж 60 жилээр харж хийх, эдийн засгийн хөгжлийн загварыг нөхөн сэргээгдэх баялаг дээр суурилсан байх ба эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тогтоож түүнийг системтэйгээр хөгжүүлэх төлөвлөгөө хийж, хөрөнгө оруулалт, банк санхүү, татварын орчинд нь таааламжтай тогтвортой байх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх  нь Монголын төр хийх ёстой  ба хувийн хэвшил бусдыг нь аваад явах чадвартай болсон доо.

Энэ талаар маш дэлгэрэнгүй концепцийг манай намын мөрийн хөтөлбөрөөс харж болно....

Бид нэг л эх оронтой нэг л эрх ашигтай аугаа том үндэстэн гэдгээ мэдэх хэрэгтэй үүнийг бага балчираас нь төрийн бодлогоор анхан шатны боловсролын систем нь Монгол хүнийг бий болгох концепцитэй болох, дараа нь Монголоо гэх зүрх сэтгэлтэй Монголоороо бахархдаг залуучууддаа нарийн мэргэжил эзэмшүүлдэг тогтолцоог бий болгосноор Монгол үндэстэн сэргэн мандаж, хүчирхэг баян тансаг Монгол улсыг бий болгож чадна. Энэ бол үндэсний эрх ашиг ба Монгол улсын Монгол үндэстэнүүдийнхээ өмнө хүлээсэн түүхэн үүрэг.

-УИХ-ын гишүүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Тэд ард түмэн, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бодож бодлого шийдвэрээ гаргаж чадаж байгаа болов уу?

Өнөөдөрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд УИХ гишүүн хэн ч байж болохоор байгаа нь улс төрийн намын санхүүжилт, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуультай холбоотой байдаг. Тэнд мөнгөний фактор хүчтэй нөлөөлж байдаг нь системийн доголдол гажиг үүсгэх  үндсэн нөхцөлт шалтгаануудын нэг болж байгаа юм. Өнөөдөртөө  төрөө байгуулах гэж хүн төрөлхтний бодож олсон хамгийн гайгүй нийтлэг жишиг нь намууд хөтөлбөрөө танилцуулж ард түмнээсээ сонгогддог систем энэ тухай би дээр дурьдсан.

УИХ-ын гишүүн нь сонгогдон тангараг өргөсөн өдрөөсөө эхлээд улс эх орон, ард түмний нийлэг эрх ашгийн төлөө ажиллах төрийн түшээ болдог ч харамсалтай нь үүнийгээ ойлгоогүй цохиж яваа түшээд олон байгаа нь сүүлийн үед болсон улс төрийн үйл явдалуудаас ард нийтэд нилээн сайн харагдаад авах шиг боллоо.

Эрх баригч намууд  нь ч гэсэн мэргэжлийн намын хэмжээний нам биш гэдгээ ч аль аль нь харуулаад авлаа, өөрсдөө ч ойлгоод авах шиг болно лээ .Цөөн тооны боловсрол туршлагатай  гишүүд энэ талаар гайгүй сайн таниулаад авсан, жнь Амаржаргал гишүүн...

Улс төрийн нам төрийн эрх мэдэлд хүрсэн бол намын эрх ашгийн төлөө ажиллаж болохгүй  нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг учиртай тэгэж ч хуульчилсан байдаг, сая ерөнхий сайд асан Алтанхуягын тод шинэхэн жишээн дээр л харахад улс төр,эдийн засаг,эрх зүйн наад захын мэдлэггүй хүн эрх баригч намын дарга,улсын ерөнхий сайд болоод яаж самардагыг харууллаа түүний засаглалын үед Монгол улс урьд хожид байгаагүй их өрөнд орлоо эдийн засагын аюулгүй байдал эргэлзээтэй байдал орсон энэ нь тусгаар тогтнолын аюулгүй байдлын салшгүй бүрдэл хэсгийн нэг цөм нь болдог асуудал шүү дээ...

Төрд бэлтгэгдсэн боловсон хүчин асар их дутагдалтай байгаа нь бас системийн алдаанаас л үүдэлтэй үйл явц энэ системийг солихгүйгээр цааш үргэлжлүүлээд байх нь маш аюултай сүүлийн үед төрийн гаргаж байгаа бодлого ҮАБ-д заналхийлэх болсон нь үүний нотолгоо. Газар өмчлөл, нарийн царигийн төмөр зам тавих асуудал,уран ,хоёр толгойн хөрөнгө оруулалт тойрсон гэрээтэй холбоотой асуудал бна,зарим нэг улстай харилцан визгүй зорчих болсон гэх мэт олон асуудал хуримтлагдсан үр дүн нь их муугаар ойрын үед гарч эхэлнэ дээ...

Гэхдээ одоохондоо засах боломж бол бий харин тэдэнд сэтгэл ,чадвар бна уу гэдэг нь өөр асуудал. ОУ-ын цагын байдал асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна дэлхий нийт дэглэмийн өөрчлөлтийн өмнө ирээд байгаа зэрэг асуудлыг Монгол улсын гадаад бодлоготой нягт уялдуулан үндэсний аюулгүй байдалд эерэгээр байх эсвэл эрсдэлийн мэнэжинтийн төлөвлөгөө боловсруулах мэтийн ажиллагааг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлага ойрын үед байгаа гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй байна.

 -Системийн гажгийг яаж засах вэ. Төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой юу?

За энэ тухай би дээр үндсэн санаагаа хэлчихсэн дээ. Системийн гажигыг засах жорыг хүн төрөлхтөн бодоод олчихсон л зүйл шүү дээ шинэ юм биш. Маш энгийнээр бол компьютер чинь вирустдсан бол гацаад ажиллах боломжгүй болдог тийм үед мэргэжилтэн авчраад форматлуулдаг үүний тулд зогсолт хийж л таардаг тэрэнтэй адил юм гэх үү дээ.

Энд нэг зүйлийг л дахин онцолж хэлье гэж бодож байна.Хамгийн эхлээд бид үндэсний эрх ашгаар засаглан хөгжих эсэх үзэл санаагаа тогтох үүний тулд нийгмийн том хэмжээний зөвшилцөл хийх ялангуяа улс төрийн намууд ,дараагийн алхам нь уг үзэл санаанд нийцүүлэн хууль эрх зүйн бичиг баримтаа мэргэжлийн багаар боловсруулах, дараа нь хэлэлцэж батлах гэсэн шат дараалалтай явах ёстой болно доо.

Энд ямар ч изм ,талцал хуваагдал хэрэггүй бид нэг эрх ашигтай нэгдмэл үндэстэн гэсэн матриц дээр ажиллах ёстой ....Би Монгол төрийн түүх их сонирхон судалдаг хүний хувьд бас нэг зүйлийг нэмж хэлье. Монголын төрийн философи гэж юм бий, уламжилалт төрийн тогтолцоо,засаг захиргааны нэгжийн хуваарлилт  гэх мэт төрийн асар баялаг уламжилалтай үндэстэн хирнээ 200-500 жилийн төр ёсны уламжлалтай нөхдөөс будаа идээд байдгаа татах хэрэгтэй айлаас гуйхаар авдараа уудал гэж үг энэ тухай л хэлээд байгаа юм шүү дээ  гадныхан бол хамгийн шинэ сайн технологи нь  хамгийн сайн мартагдсан хуучин юм л байдаг гэдэг шиг санаж бна.

-Уламжлалт төрийн бодлого гэж юу ойлгох вэ?

Төр улсын оршихуйн үндэсээ ойлгох ёстой. Газар нутаг түүний хүлээн зөвшөөрөгдсөн хил, уг нутагт оршин суух хүн ам байхгүй бол төр улсын тухай ойлголт байхгүй. Тэгээд тэр төр улс нь өөрийн хил хязгаар дотроо өөрийн эрх дураараа өөрийн төрөлх хэл соёлоороо амьдрах үндсэн нөхцөл нь тусгаар тогтносон байх явдал.

Тэр тусгаар тогтнол нь өөрийгөө хамгаалах цэрэгтэй байх,өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангах эдийн засгийн чадвартай байх,өөрийн мөнгөн тэмдэгттэй  байх гэх мэт олон хүчин зүйлээр нөхцөлдөн байдаг.

Монголын төрийн философийн онцлог  нь газар нутаг байдаг бол хүн нь хоёр дугаарт явдаг энэ ч агууллагаараа газарыг хаад өмчилж хувьчилж байгаагүй байдаг. Энэ тухай үе үеийн Монгол угсааны төр улсуудын баримталж байсан зарчим 2000 гаран жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй явж ирсэн байдаг нь түүхийн сурвалж бичгүүдэл тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Мөн төрийн албанд зүтгүүлэх дэг жаяг, засаг захиргааны нэгжийн хуваарлилт, тайван цагт болон дайны үеийн бичигдээгүй хуулиуд нь зан заншилын хэлбэрээр өнөөг ч гэсэн хадгалагдан үлдсэн байх жишээтэй.

Засаглах эрхийн тухай ойлголт ч маш эртний олон зуун жил хадгалагдан ирсэн байдаг. Цэрэг, тагнуулын зохион байгуулалт нь ч өнөөдөр хүртэл олон улсын арми ,тагнуулын байгуулагын системийн суурь болж хөгжин ирсэн байгаа нь мөн Монгол хэл маш олон аялгаар ярьдаг нь маш эртний бөгөөд том үндэстний хэвшинжийг агуулж байдаг тухай гээд яриад байх юм барагдахгүй.

Маш товчхондоо бид дэлхий дээрх ноёлогч үндэстэн үүний батлагаа нь 2200 гаруй жилийн мэдэгдэж судлагдсан түүхээр Монгол угсааны улсууд нийдтээ 4 удаа их эзэн гүрэн байгуулж байсан ба бүс нутгийн эзэнт гүрнийг 12 удаа байгуулж явсан бол, өөр бусад ямар ч үндэстэн ядаж 2 дахь удаагаа эзэнт гүрэн байгуулж байгаагүй л байдаг.

Монгол угсаатны эзэнт гүрнүүд  150-300 жил засаглаж байсан түүхийг судалсан эрдэмтэн судлаачид Монголын түүх бол хаан түүх гэдэгтэй санал нэгддэг. Бидний ой санамжийг арчих харь гүрний бодлого сүүлийн 320 жил үргэлжилсээр гэхдээ одоо Монголчууд сэрж байна бид ой санамжаа сэргээх нь сэргэн мандахын нэг чухал үндэс гэж хувьдаа итгэдэг.

-Хэрвээ нам засгийн эрх авбал ямар бодлогыг хэрэгжүүлэх вэ?

Би энэ талаар үндсэн санаагаа дээр хэлсэн. Нэмж хэлэхэд МУНН бол итгэл үнэмшил ,үзэл санаагаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Үүний баталгаа нь манай нам 1996 оноос хойш засгын эрх мэдэлд хүрч байгаагүй учираас материаллаг сонирхолоор манай намын гишүүн болсон хүн үлдээгүй одоо нэг ч байхгүй.

Бидэнд албан тушаалд очих,тэндер авах материаллаг сонирхолоос илүү үнэ цэнэтэй зүйлс байдаг болоод л тэр. Манай нам нь уламжилалт төрийн философи үзэл санаан дээр тулгуурласан үндэсний үзэлтэй хүмүүсийн нэгдэл ба Монгол газар нутаг, Монгол хүн түүний заягдмал, хадагдмал эрх ашиг, Үндэсний эв нэгдэлийн төлөө бодлогын чиг баримжаатай Тусгаар тогтнол түүний аюулгүй байдлын асуудлаар мониторинг хийж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс ихийг ярьвал намын сурталчилгаа болон хувирах байх.

Бид Монгол хүн Монгол газар шороондоо эзэн нь байх ёстой гэсэн уриатай энэ ч агуулгаараа бид засгын эрх мэдэл авбал Монголын төр үндэсний эрх ашгаар засаглах болно.

Энгийн үгээр эзний сэтгэлээр эх орондоо хандаж... Олон сая хүн амтай ,онгон сайхан байгальтай , хүчирхэг баян тансаг Монгол улсыг бий болгож түүний тогтвортой хөгжлийг хангаж, Монгол хүний заягдмал хадагмал эрхийг буцаан авч өгнө...гэсэн МУНН ын туйлын зорилгоор илэрхийлье дээ.

-Ярилцсанд баярлалаа.