Ж.Энхбаяр: Улстөрийн тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүтцийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Таны бодлоор шинэ Засгийн газрын бүтэц хэт их данхайсан гэж бодож байна уу ?
Ер нь данхар талдаа болсон. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг харахад өөр аргагүй. УИХ дахь намууд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахаар болсон. Тэгэхээр яагаад ийм нөхцөл байдал үүсэх болов гэдгийг эргэн санах ёстой. Эдийн засаг, нийгмийн томоохон хямралт байдал бий болчихлоо. Хямрал цаашид улам гүнзгийрэх шинжтэй байна. Тиймээс улстөрийн тогтвортой байдлыг үүсгэх хэрэгтэй.
-Чуулган дээр зарим нэг яамыг татан буулгасан. Соёлын яамыг байх шаардлагатай гэж үзэж байснаа одоо гурван яаманд чиг үүргийг хуваарилж өгсөн. Энэ нь хэр зөв шийдвэр вэ ?
Энэ нь эдийн засаг хүндэрснээс л үүдэн гарсан шийдвэр. Бусад зүйлд зарцуулах хөрөнгө санхүү байхгүй болсон. Ерөнхий сайдын хэлсэнчлэн эдийн засаг бас эдийн засаг. Бүх анхаарал мөнгөнд төвлөрнө. Зарлага дээр биш орлого дээр л төвлөрөх болно. Тиймээс зарлага дээр суурилдаг яам шаардлагагүй. Эхлэн гадны хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг хийнэ. Шинэчлэлийн Засгийн газар 20 гаруй их наяд төгрөгийг зарцуулсан. Гэтэл ямар ч үр дүн гараагүй. Өнгөрсөн хугацаанд богино хугацаатай зээлүүдийг урт хугацаатай төсөлд зарцуулсан. Шаардлагагүй хөрөнгө оруулалт зээл тусламжийг хийсэн. Хэт их шунасанаас ийм нөхцөл байдал үүслээ.
-Одоо тэгвэл яах хэрэгтэй вэ ?
Саяын болсон үйл явдалд дүгнэлт хийх ёстой. МАН-ын улс төрийн хямралт байдлаас гарахын тулд эрсдэл хүлээж УИХ-д орж байна. Засгийн газрын гишүүд хариуцлагатай байх ёстой. Хамтарсан Засгийн газрын үр дүнд алга болсон олон их наяд төгрөгийн асуудлууд, авлигалын асуудлууд дарагдаад өнгөрөх ёсгүй.
-Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү