Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.12.01
Н.Тэгшбаярын бухимдал
Засгийн газраас илүү зардлаа танахын тулд зарим яам, агентлагийг татан буулгах тусгай ажиллагаа явуулахаа мэдэгдээд байгаа.
Энэхүү тусгай ажиллагаанд өртсөн газруудын нэрд Цөмийн энергийн газар багтаж байгаа юм.
Үүнд тус газрын дарга Н.Тэгшбаяр ихэд бухимдалтай байна. Тэрээр энэ тухайгаа хэвлэл болон өөрийн цахим хуудсаараа зарлаж “Цөмийн технологийн салбар бол дэлхийн улс орнуудын хувьд геополитик болоод стратегийн өндөр ач холбогдолтой.
Цөмийн энергийн газар нь УИХ-аар батлагдсан бие даасан бодлого, хуультай мэргэжлийн тохируулагч агентлаг. Намайг Н.Алтанхуягийн хүн гэж андуурдаг. Адилхан овогтой болохоор нэг эцгийн хүүхдүүд гэж хардаг. Тийм биш үү. Тэгээд ч намайг явуулахын тулд энэ салбарыг нураах хэрэггүй” хэмээн бухимджээ.