
2025.05.27
“Хүүхдийн марафон-2025” арга хэмжээний бүртгэлийн систем дүүрсэн тул бүртгэл хаагдлаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхэд бүрийг бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг, нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах, хөгжих эрхээ эдлэх боломжийг нэмэгдүүлж, тэдний үнэ цэнийг ойлгуулах, зөв хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүүхдийн марафон” арга хэмжээг 2 дахь жилдээ 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Цагдаа” талбайд зохион байгуулах гэж байна.
“Хүүхдийн марафон-2025” арга хэмжээнд оролцогчдыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11.00 цаг хүртэл бүртгэхээр төлөвлөсөн ч бүртгэлийн системийн дээд хязгаарт хүрсэн тул хүүхдийн аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор өнөөдрөөс /2025.05.26/ цахим бүртгэлийг хаасандаа хүлцэл өчье.
“Хүүхдийн марафон-2025” арга хэмжээг зохион байгуулах Комисс

Сэтгүүлч