Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг байгуулах 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулахаар боллоо
2025.05.27

Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг байгуулах 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулахаар боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн /2025.05.26/ "Монгол Улсын хөгжлийн  2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн 500,000 гаруй иргэдтэй Баянзүрх дүүрэгт улсын эзэмшилтэй нэгдсэн эмнэлэг байгуулах санаачилгыг УИХ дэмжиж 2026 оны төсөвт 40 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгалаа.

Тэрбээр "2020 онд УИХ-ын гишүүн болсон цагаас эхлэн энэ асуудлыг хөндөж, Улсын төсөвт эмнэлэг худалдан авах санхүүжилтийг шийдвэрлүүлсээр ирсэн ч одоо болтол ажил хэрэг болоогүй байна.
Хамтран ажилласан Х.Булгантуяа гишүүндээ баярлалаа" гэв.