
2025.05.27
УИХ-ын гишүүн Р.Сэддорж эрүүл мэндийн гадаад хамтын ажиллагааг сайжруулах уулзалтыг зохион байгууллаа
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ТОП 5 эмнэлгийн нэг, 17 салбар бүхий Макс супер мэргэжлийн эмнэлгийн гадаад харилцааны алба болон хавдар, элэгний эмгэг, элэг шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч нарыг тусгайлан урьж, уулзалт хийлээ.
"Говийн бүсийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах нь" сэдэвт гадаад хамтын ажиллагааны уулзалт арга хэмжээнд говийн дөрвөн аймгийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болох хавдар, элэгний эмгэгийн эмчилгээнд олон улсын туршлага, эмчилгээний инноваци нэвтрүүлэх, говийн бүсэд авч хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэх, онол арга зүй, бодлогын шийдэл гаргах зорилготой юм.

Сэтгүүлч