С.Одонтуяа: Эдийн засгийн онц байдлыг тогтоох ёстой
Шинэ Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх хямралыг хохиролгүй давах бодлогыг баримтлах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Улс төрийн тогтвортой байдал бий болсноор аяндаа эдийн засаг нийгмийн бүхий ажлууд шийдэгдэж чадна. Зөрчил тэмцэл байвал бусад асуудлууд гацаанд орно. Мөн эдийн засгийн онц байдлыг тогтоох ёстой гэж сүүлийн нэг жил гаруй ярьж байгаа. Ингэснээр аливаа зүйлээс урьдчилан сэргийлэх эрсдлийн менежментийг зөв хийхэд чухал үүрэгтэй” гэлээ.
Гадаадын хөрөнгө оруулалт зогсож олон мянган ААН-үүд хаалгаа барьсан нь эдийн засгийн тогтворгүй байдлаас шууд хамааралтай. Иймээс бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх төсөв мөнгөний бодлогын харилцан уялдааг хангах замаар валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах гээд олон асуудлыг шинээр байгуулагдах Засгийн газар шийдэх шаардлагатай болж байгаа аж.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү