2014.10.14
Р.Бурмаа: Шударга сонгуультай болгох зохицуулалтыг тал бүрээс нь нягтлах ёстой
Сонгуулийн нэгдсэн хуультай болохоор нэгдсэн хуулийг боловсруулж энэ намрын чуулганаар хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Сонгогдсон мандаттай байсан ч хууль зөрчсөн нь тогтоогдвол мандатыг нь хурааж авдаг ч юмуу өөр зохицуулалт байх хэрэгтэй.
Тэрнээс биш хууль зөрччихөөд сонгогчдын саналыг худалдан авдаг ч юм уу аргалдаг байдал нь эргээд сонгогчдын итгэх итгэлийг бууруулж байна. Тиймээс шударга сонгуулийг бий болгох зохицуулалтыг тал бүрээс нь нягтлан харж хийх ёстой” гэлээ
Сонгуулийн дараа маргаан байнга л гардаг. Гэхдээ маргаан үргэлжлэх тусам шударгаар шийдэхгүй улс төржөөд өнгөрдөг. Үүнийг сонгуулийн нэгдсэн хуульд онцгойлон тусгасан байгаа аж.