УИХ-ын гишүүн Л.Болд
2014.11.14

Л.Болд: Намын ажлын хэсэг үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна

Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшиж буй гишүүдийг хэлэлцэнэ.

ҮЗХ-ны гишүүдэд Алтан гадас фракц олон суудалтай учраас Сайханбилэг гишүүний нэрийг гаргах магадлал өндөр байна. Харин гишүүдийн зүгээс бүлгийн сонголтоо хадгална гэдэг бодолтой байгаа аж.

 УИХ-ын гишүүн Л.Болд “Миний хувьд Гадаад харилцааны яамны нэр өөрчлөгдөн сайдынхаа ажлыг хүлээлгэн өгсөн. Амаржаргал гишүүн гадаад харилцааг сайн ойлгодог хүн учраас ерөнхий сайдаар томилвол зөв сонголт болно гэж бодож байна. Одоогоор намын албан ёсны ажлын хэсэг байгууллагдаад үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа. Бидний үүрэг бол парламентад суудалтай бүх намуудтай яриа хэлэлцээр явуулах юм. Үүний хүрээнд бид сая ИЗН намын удирлагуудтай уулзлаа” гэсэн юм.

                              -  Дэлгэрэнгүйг бичлэгээс  үзнэ үү