УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.11.13

Р.Бурмаа: Бид нэг л хөлөг онгоцон дээр байгаа

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Р.Бурмаа оролцлоо.

Улс төрд юу болоод байна вэ. Танай нам доторх асуудал болоод байна уу?

Аль аль нь л байх шиг байна. Засгийн газар огцорсон. Ерөнхий сайд засгийн газрын бусад нам эвсэлтэй хэрхэн яаж байгуулах талаар АН-ын УИХ дахь бүлэг хуралдан өнөөдөр шийдвэрээ гаргасан. ҮЗХ хуралдан намын бүлэгт чиглэл өгсөн байгаа.

Хуулиараа ч өгсөн АН-ын бүлэг бол УИХ-ын бүтэц, онцгой эрхэд ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилох чөлөөлөх огцруулах эрх нь бий.  Харин улс төрийн нам бол өөрийнхөө саналыг УИХ дахь намын бүлгээрээ дамжуулан гаргах эрхтэй. Түүнээс биш бүлгийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна зэрэг хувийн үзлээр хандаж болохгүй.

Цаашдаа намын эрх ашгийг хойш нь тавиад улс орны эрх ашгаа дээдлэн асуудлаас гарахыг оролдох хэрэгтэй гэж уриалмаар байна. Бид нэг л хөлөг онгоцон дээр байгаа.

Улс  төрийн намыг хариуцлагатай бодлогын нам болгохын тулд Германы улс төрийн сангийн загварыг Монголд оруулж ирнэ. Улсын төсвөөс мөнгө өгөөд түүнийг нь зориулалттайгаар бодлогын хувилбаруудыг гарган, улс төрчдийг бэлдэн, иргэдийнхээ саналыг тогтмол сонсох зэрэгт зарцуулдаг болгох нь зүйтэй. Өнөөдөр бол намын нэрийг барин юу дуртайгаа хийж болдог. Энэ бүгдийг болиулан хариуцлагатай болгоё. Тийм учраас гурван ажлын хэсэг байгуулагдсан.  

                                              Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү