2014.11.12

А.Бакей: Ерөнхий сайдын түр үүргийг Н.Алтанхуяг өөрөө гүйцэтгэх ёстой

Ерөнхий сайдыг огцруулж үүргийг нь шадар сайд гүйцэтгэх тогтоолыг УИХ гаргасан. Харин энэ тогтоол нь Монгол улсын хуулийг зөрчсөн зүйл болсон аж. Тийм учраас ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг Алтанхуягт буцаан олгох талаар хурал товлогджээ.

УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  А.Бакей “Засгийн газрын тухай хуулийн 21,1 6.2, Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлд нийцүүлэн гаргах асуудал байгаа юм.

УИХ-ын чуулганы хурлын дэгийн тухай хуулийн 38.2 дугаарт зааснаар ерөнхий сайдыг огцруулахаар санал хураагаад түүнийг олонхи нь дэмжсэн бол энэ асуудлаар УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно гэсэн байдаг. Энэ нь 68 дугаар тогтоолын 1,4 заалтад хамаатай.

Харин 2,3 дугаар заалтыг дахин хуульд нийцүүлж байнгын хорооны чуулганаар хэлэлцэх хэрэгтэй ” гэлээ.

                              Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү