Л.Гантөмөр:Фракци байгуулагдсанаар нууц зөрчил ил гардаг
-Намрын чуулган баасан гарагт завсарлана. Хүлээгдэж буй олон чухал хуулийн төслийг энэ богинохон хугацаанд хэлэлцэж амжих уу. Бүлгүүдийн байр суурийг хараад байхад зөвшилцөлд хүрч чадахгүй бололтой?
-Хэлэлцээд явж байгаа олон хууль байна. Шүүхийн шинэчлэлтэй холбоотой хуулиудаа гаргаж болж байна. Төсвийн тодотгол ороод ирвэл хэлэлцээд гаргаж болно. Чуулганаа хаагаад ээлжит бусаа нээгээд дахиад 10 хоног сунгаж болно. Шаардлагатай хэлэлцэх ёстой хуулийн төслөө шийдэх байх. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн мөнгөнөөс аль болох татгалзаж явуулах, мөнгөний сонгууль явуулахгүй байх нөхцөл бүрдэж чадна гэж бодож байгаа.
-Хоёр намын бүлэг нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байна. Нэг өдөр эсвэл тус тусад нь гэх мэтээр зөрчил гараад байна шүү дээ?
Дөрвөн жилийн өмнө МАН, МАХН байхдаа хамтдаа явуулъя гээд шийдчихсэн. Одоо эргэж буцаад байгаад асуудал байна. Энд янз бүрийн худлаа тайлбар гаргаж ирдэг. Хамт явуулахын ач холбогдлыг бүгд мэдэж бай-гаа. Нэгдүгээрт сонгогчдод хүндрэл учрахгүй. Улс төржилт бага. Олон удаа сонгууль явуулж туйлдмааргүй байгаа. Сонгуулиас сонгууль руу явсан амьдралтай улс болж болохгүй. Хоёрдугаарт хөрөнгө мөнгө хэмнэнэ. Ялангуяа Улаанбаатар хотод ирц хүрэхгүй олон дахин явуулах, хууль бус сонгуулийн дүн гарах гэх мэтээр зөрчил гардаг учраас үүнийг арилгахад хэрэгтэй. Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Орон нутгийн сонгуулиа ээлжит бус гээд зарлахад болж байгаа юм.
-Засгийн газар энэ сарын 1 -нд цалин нэмнэ гэсэн амлалт өгсөн. Гэтэл энэ асуудалд мөн л хоёр бүлэг санал зөрөөд байна. АН Төсвийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байхад,МАН боломж гаргаж болно гэж үзээд байх юм?
-Хоёрдугаар сарын 1-нд Засгийн газар цалин нэмнэ гэж амласан бол амлалтаа биелүүлэхийн тулд төсвийн тодотголоо цаг хугацаанд нь УИХ-д оруулж ирэх байсан. Гэтэл нэмэх ёстой өдрөөс нь хойш 5, 6 хоночихоод байхад оруулж ирээгүй. Хариуцлагыг өөрсдөө хүлээх хэрэгтэй. Төсвийн тодотголоо оруулж ирээд чуулга-наар хэлэлцээд гарга л даа. Төсөв мөнгөтэй асуудал Төсвийн хуулиар л шийдэгдэнэ.
-Цалин нэмэхгүй бол багш нар болон бусад салбарынхан дахин жагсана гэж байгаа. МАН-аас гаргаад байгаа хувил-бараар асуудлыг шийдэж болохгүйюу?
-Орлогынхоо эх үүсвэрийг тодорхойлоогүй байж, зардлаа наашаа татаж нэмнэ гэсэн хариуцлагагүй алхам хэрэггүй. Орлогоо тодорхой болго. Ирэх аравдугаар сард тавих цалингаа нэг, хоёр сард өгчихье гэж асуудал хандаж болохгүй шүү дээ. Ирэх аравдугаар сард цалингүй байх юм уу. Орлогогүй бол цалин тавигдахгүй. Монгол Улс чинь эрх зүйт төртэй улс. Хуулиараа явна. Үгүй гэсэн хүн байхгүй. Засгийн газар тэр хүмүүстэйгээ хэлэлцээр хийгээд явж байгаа бол асуудлаа ном журмын дагуу явуулна. Нэг хэсэг нь жагсахаар та нар хууль зөрчөөд мөнгө тарааж болохгүй. Хаана ч тийм дэг жаяг байхгүй. Цалин авах нь хуультай юм бол өгөх нь ч бас хуультай. Хуулийнхаа дагуу явна. Хүмүүст таалагдахын тулд хуулийн гадуур тоглоё гэсэн бол бүх асуудлаа тоглоод явна ш дээ.
-Д.Оюунхорол нараас өргөн барьсан Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл болон Суурь тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл намрын чуулганаар батлагдаж амжих болов УУ?
-Хэлэлцэх хэрэгтэй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Суурь тэтгэврийг нэмэг-дүүлэх болон Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслөө баталъя гэж байна. Байнгын хороо сайн ажиллаад чуулганд оруулаад ирвэл цаашаа явчихна.
-39-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар танай нам завсарлага авсан. Байнгын хорооны гишүүдээ өөрчилж байнгын хороогоор яриад эргээд АН-ын бүлэгт мэдээлэл өгнө гэсэн. Энэ асуудал яагаад удаашраад байна вэ?
-Ажлын хэсэг гараад бодлогоо зөв болгоё л гэж байна. Тэртэй тэргүй хувьцаа эзэмшинэ. Үнэтэй юу, үнэгүй юу гэдэг асуулт байгаа юм. Бидний тавьж байгаа бодлого бол Тавантолгойн орд үнэ цэнэтэй байж, иргэд хэдэн хувийг гэхээсээ илүү үнэ цэнтэй хувьцаа эзэмшээсэй гэдгийг л ярьж байгаа. Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Хугацаандаа амжаад шийдвэрээ гаргах байх аа.
-Хөдөө орон нутагт гараар, төвдөө автомат машинаар тоолно гэсэн яриа гарсан. Хуулиараа энэ боломжтой хувилбар мөн үү?
-Хөдөө луйвар хий. Хотод хийхээ боль гэж сонсогдож байна. Ийм зүйл байхгүй. Энэ удаагийн сонгууль бол цахим үнэмлэхтэй, хурууны хээтэй, автомат тооллоготой явна. Тэгэхгүйгээр сонгууль явахгүй. Луйвраа давтан хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй.
Хариуцаж байгаа хүмүүс нь ажлаа шахаад хий. Ер нь техник хөгжсөн цаг үед ямар ч богинохон хугацаанд ажил амжуулж болно.
Хүмүүс нь ажлаа хиймээр байна. Тухайлбал Бүртгэлийн газрын дарга нь ажлаа орхиод явчихсан байна. Энэ хүмүүсдээ хариуцлага тооцохгүй байна. Ямар санаа бодолтой цахим үнэмлэхийн ажлыг орхиод явж байгаа юм. СЕХ ч гэсэн машин амжихгүй байна гэсэн тайлбар өгөх учиргүй. Намын нарийн бичгийн даргыг Бүртгэлийн газрын агентлагийн даргаар томилсон нь ёс зүйгүй алхам болсон. Сонгууль будлиантуулах гэсэн хэсэг нөхдүүдийн увайгүй үйлдлийг таслан зогсоож байж сонгууль явна. Бид хатуу байр сууринаас хандана.
-Х.Баттулга гишүүн "Архи тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгчдийг нэр дэвшихийг хязгаарлах тухай" хуулийг дэмжихийг уриалж өнгөрсөн долоо хоногт гишүүдэд санал хүргүүлсэн. Та энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна?
-Нийгэмд хортой бизнес эрхэлж байгаа хүмүүс улс төрийн албан тушаалаас хол байх ёс суртахуунтай байх хэрэгтэй. Энэ нь улс төрийн намуудын соёл. Энэ байдлаар шийдэгдээсэй гэж бодож байгаа. Шийдэгдэж чадахгүй нь гэж байгаа бол хуулийг батлаад хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Сайн санал. Цаашдаа нийгэмд хор учруулдаг, хор учруулах аргаар хялбархан мөнгө олж байгаа хүмүүсийн монополийг нь задлах хуулиуд байх хэрэгтэй. Архи үйлдвэрлэгчдийг төрд оруулахгүй байх зэргээр хориглолт тавихгүй бол бохир бизнес эрхлэгчид бусад салбарыг эзэлчих гээд байна. Гэхдээ тэр бизнес эрхлэгчдэд боломж олгох хэрэгтэй. Асуудлаа өөрсдөө ший-дэх хугацаа баймаар байгаа юм. Гэхдээ эхнэр, хүүхэддээ шилжүүлээд эргээд улс төрд орж ирнэ гэхийг ч байлгаж болохгүй. Эхнэр, хүүхэд нь ч хийхгүй л байх ёстой. Ах дүү нь ч хийж болохгүй. Дэлхий даяар л тэгж хардаг юм байна лээ. Нийгэмд хор учруулж байгаа бизнесийг гэр бүлийнх нь аль нэг хүн эрхэлж байгаа л бол тэр хүний бизнес гэж хардаг. Өргөн барьж байгаа байдлаар харахад архины үйлдвэрийн эзэн сонгуульд нэр дэвшихдээ үйлдвэрээ ахынхаа нэр дээр шилжүүлчихээд эрхээ авч болохоор байна.
-Дэмжиж байгаа гишүүд цөөхөн л харагдаж байна лээ. Хоёр гурван ч удаа байнгын хороонд унагасан. Шалтгаан нь юу байна вэ?
-Манайд явж ирсэн нэг соёл байна. Хүний эрх гэдэг асуудал. Ямар бизнес хэн хийж байна гэдгээс үл хамаараад улс төрийнх нь соёл суугаагүй. Хүний эрх, улс төрийн соёлоос нь хандаж хараад байна. Тухайлбал би бирж дээр АПУ компанийн хувьцаа авчихсан байхад энэ хууль батлагдчихвал өртчихнө. АПУ компанийн хувьцаа эзэмшиж бай-гаа хэдэн мянган хүн байгаа. Архины үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид хэлмэгдүүлэлт үүсэх гээд байна. Би хөрөнгө оруулагч болохоос санаачлагч биш гэж хүмүүс хэлнэ. Би үүсгэн байгуулаагүй, үйлдвэр эрхлээгүй, гэтэл яагаад миний эрх хаагдах ёстой юм бэ гэдэг нөхцөл яг өнөөдөр байна. Цаашдаа бий болгох соёлынхоо тухай ойлголт авах хэрэгтэй юм болов уу гэж бодоод байна. Тэгж л гишүүд харж байгаа байх. Уулгамч байдлаар асуудалд хандахгүй байна. Бирж дээр байгаа хувьцаагаа зарж борлуулах хугацаа хэрэгтэй биз дээ. Хандлага нь маш зөв. Энэ зүйлийг гаргаж тавьсан нь хэрэгтэй. Улс төр талаас харахаар гинжин урвал шиг цаашаа явах аюул байгаа юм. Араас нь архи зарж байгаа хүмүүс, бар, ресторан ажиллуулж байгаа хүмүүсийг яах юм гээд хамрах хүрээ нь ихэснэ. Олон нөхцөл байдлыг харгалзаад хянамгай хандаад байна уу гэж харж байна.
-ӨнгөрөгчдолоохоногтН.Ганбямба нарын гишүүд фракци байгуулахаар зэхсэн. Танай намаас "Шонхор"-ууд фракци үүсэн байгуулагдсан гээд үйл явдал халуухан өрнөлөө. Сонгууль дөхсөн болоод ч тэр үү фракциудын ажил идэвхижиж, үл ойлголцол үүсэх боллоо. УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд шинэ фракцийн талаар ямар бодолтой явна вэ?
-Фракци байгуулагдсанаар нууц зөрчил ил гарна. Тэгээд олон түмний нүдэнд мэтгэлцээн өрнөнө. Хэнийх нь зөв бэ гэдгийг ард түмэн харж байна. Тэр зөв бодлого нь намын бодлого болно. Зөр-чил маргаан нуугдмал хаалттай байхаар буруу ч байсан олонхиороо түрий барьж асуудлыг шийддэг байдал намуудад их байгаа. Нам дотор мэтгэлцээн байх-гүй гэж харж болохгүй. Нам нь чиг баримжаа, ургальч үзэлтэй байнга амьдарч байдаг байгууллага. Тэр олон ургальч үзэл нь олон түмэнд харагдаж байх үүднээс фракци байгуулагдах нь хэрэгтэй юм болов уу гэж харж байгаа. Олноор байгуулагдаж байгааг муухай, муу гэж хэлэх шаардлага байхгүй. Шон-хорууд яг юуны төлөө юм. Барууны үзэл бодлын төлөө. Р.Амаржаргал гишүүн эдийн засгийн эрх чөлөөний төлөө фракци байгуулсан. Миний найз нөхөд залуучуудын төлөө,залуу улстөрчдийн төлөө фракци үүсгэсэн. Зөвхөн түүнийхээ төлөө л явна. Жишээлбэл, "Шонхор"-ууд барууны бодлогоо л хамгаална. Барууны бодлогоо хамгаалж чадаж л байвал намын өөр, бүх бодлого дээр эрх ашгаа тулгана гэж байхгүй.
Бүх бодлогод барууны эрх ашгаа суулгах нь чухал.
Нам дээр гарч байгаа шийдвэрүүд эдийн засгийн эрх чөлөө авчирсан шийдвэр байгаасай гэдэг нь Р.Амаржаргал гишүүний фракцийн анхаарах асуудал. "Шонхор" фракци хүний эрх ярих байх гэж харж байна. РАмаржаргал гишүүн эдийн засгийн эрх чөлөөг, залуучууд сонгуульд залуучуудаа дэмжих, улс төрийн байр суурийг бэхжүүлэх ажлаа хийнэ. Н.Ганбямба гишүүн ямар фракци байгуулахаар зэхэж байгааг мэдэхгүй юм. Бодвол олигархиудын эсрэг байх байлгүй. Фракци ямар нэгэн юмны эсрэг гэхээсээ илүү төлөө байгуулагддаг. Н.Ганбямба гишүүнийг буруутгаж байгаа юм биш. Дэлхийн намуудыг харахад ямар нэг зорилгын төлөө явдаг. Энэ нь улс төрийн хөгжил. Үүнийг балиар муухай мэтээр ярьдаг нь улс төр ойлгохгүй байна гэсэн үг.
-АН хамтарсан засгаас гараад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадсан гэж үзэх хэсэг байгаа. Харин нөгөө талаас АН-ын дарга, гишүүд нь "жүжиг тоглож" байнагэсэн ч байр сууринаас хандаж байгаа. Үлдсэн хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгэж чадах нь уу?
-Манай намын дарга бурууд хатуу байна. Зөвд зөөлөн байна. Чихээ сайн сонсоно, үг хэл амаа сайн дуугаргана гэсэн. Тэрнийгээ хадгалаад ажиллана. Ард түмэнд сонголт өгөх хэрэгтэй. Тэр талаасаа Засгийн газраас сайд нараа татсан нь зөв байсан. Одоо АН өөрийн бодлогоо тодорхойлоод явна. Манай бодлоготой их зөрчилдсөн, улс орны эрх ашгийг хохироосон шийдвэрүүдийн эсрэг хатуу зогсоно. Хамтарч байсан гэсэн "шалчигнуур" зан гарахгүй. ХБаттулга сайд Засгийн газарт байсан хүн. Тэгээд дэд бүтцийн асуудлаар буруу шийдвэр гарахад түүнийх нь эсрэг сөрнө. Сөрөх чадамж улстөрчид байдаг. Энэ нь цаанаасаа өгөгдсөн чанар. Бүгд хийж чадна. Үүнийг МАН "шоу" гэх мэтээр гутаах ажлаа хийнэ. Олонхи нь ажлаа хийдэг, цөөнх нь санал шүүмжлэлээ хэлдэг байхгүй юу. Гэтэл одоо олонхи нь цөөнх рүүгээ шүүмжлэл хэлээд байна. Шүүмжлэл хэлээд ажлаа хийхгүй юм. Ийм тохиолдол дэлхийд байдаггүй юм. Цөөнхийнхөө хийж байгаа үйл ажиллагааг олонхи шүүмжилнэ гэж юу байсан юм. Тийм биз дээ. Олонхи төлөвлөсөн ажлаа хийх хэрэгтэй байна. Бид бурууг хэлээд явна.