Босоо Ч.Улаан
“Улаан-Цэнхэр” энэ удаа Сүхбаатар аймгийг онцолж байна. Сонгуулийн шинэ хуулиар УИХ-д нэг мандаттайгаар оролцох эрхмүүдийн талаар хүргэе.
Сүхбаатарын дархлагдсан парламентын гишүүн бол яах аргагүй Ч.Улаан. Мөн тэрбээр Шадар сайд болон Сангийн сайдын албыг хашиж явсан. Гэхдээ ард түмэн мөнхийн Сангийн сайдаар нь хүлээж аваад сурчихсан., Тиймээс ч сүхбаатарчууд сайд биш байсан ч “Улаан сайд" гэцгээдэг. Инженер-эдийн засагч мэргэжилтэй Ч.Улаан Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч, Үндэсний хөгжлийн газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж явсаар парламентад зүтгэх болсон. Монгол Улсын мөнгөний авдрын хэлбэр хэмжээг ч андахгүй мэддэг гэгддэг толгой эдийн засагчдын нэг. Иймээс ч жил жилийн улсын төсөв хэлэлцэх үеэр ангийнхан нь түүний амыг хардаг зуршилтай. Ийм нэгэн эрхэм Сүхбаатарт ирэх сонгуулиар ахиад хүч үзнэ. Сүхбаатарчууд нь ч түүнийг хүлээж байгаа.