Нэр цэвэр улстөрчдийн тэргүүнд явдаг гишүүн
Энэ удаагийн “76:?” буландаа УИХ-ын гишүүн С.Ламбааг онцолж байна. Тэрбээр 1996 оноос хойш АН-аас Архангай аймагт нэр дэвшиж, ялалт байгуулан гурван удаа УИХ-ийн гишүүнээр сонгогдсон билээ. Сонгогдсон цагаасаа хойш УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих “Лобби” бүлгийн ахлагч, Ядуурлыг бууруулах дэд хорооны дарга, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд даргаар ажиллаж байгаад 2008 оны есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар хамтарсан Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон билээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн 22 зорилтын хүрээнд олон чухал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн нэгэн...Дэлгэрэнгүйг