2012.02.06
Н.Саркози, Ф.Олланд нар гэр бүлээрээ сонгуульд өрсөлдөх нь
- Франсуа Олландын эхнэр нь Социалист намаас өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Сеголен Руаяль юм.
- Гэтэл үүнд Саркози анхаарахгүй байна" хэмээжээ.
Франц улс улс төрөөр "амьсгалж" байна. Ирэх дөрөв, тавдугаар сард Францын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгаагаа хэдийнэ эхэлжээ.
Францын Ерөнхийлөгч Николя Саркозигаас гадна Социалист намаас нэр дэвшиж буй Франсуа Олланд, хэт барууны Үндэсний фронт намын нэр дэвшигч Марин Ле Пен, Францын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин Эрик Кантона нарын 13 хүн Франц улсыг удирдахаар зүтгэж байгаа юм.
Николя Саркозигийн хүчтэй өрсөлдөгчөөр Социалист намын нэр дэвшигч Франсуа Олланд тодроод буй. Францын Ерөнхийлөгчийн телевизид өгсөн ярилцлагын дараа нэр дэвшигчдийн дунд санал асуулга явуулжээ. Энэхүү асуулгад Николя Саркози 0.5 хувийн дэмжлэг авсан аж. Энэ нь ирэх сонгуулийн үеэр 24.5 хувийн саналыг иргэдээс авах магадлалтай хэмээн таамаглаж байгаа юм. Харин Франсуа Олландад өгсөн санал 31 хувьтай байгаа нь Францын шинэ Ерөнхийлөгч болж мэдэх юм гэсэн дүр зургийг харуулж байна. Гэхдээ энэ бол зөвхөн урьдчилсан дүн.
Энэ хоёр нэр дэвшигчийн араас хэт барууны Үндэсний фронт намын лидер хатагтай Марин Ле Пен олон нийтээс 20 хувийн дэмжлэгийг авчээ. Уг нь Франсуа Олландын оронд Социалист намаас Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Стросс Кан нэр дэвшихээр байв. Гэвч Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгчтэй холбоотой мэдээллийн дараа түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээс татгалзсан юм. Харин тэрбээр энэ талаар "Би Ерөнхийлөгч болохыг хүсэж байсан. Гэхдээ энэ боломжоо ашиглахгүй байхаар шийдлээ" гэжээ.
Түүнчлэн "Манчестер Юнайтед" багийн тоглогч Эрик Кантона Ерөн-хийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтад багтахын тулд 500 хүний гарын үсэг цуглуулахаар ажиллаж байна. Гарын үсгээ энэ сарын сүүлч гэхэд цуглуулж дуусах ёстой гэнэ. Тэрбээр Дэлхийн банкны тогтолцоог нураахыг уриалж байсан удаатай. Энэ мэт нэр дэвшигчид байгаа хэдий ч Николя Саркози, Франсуа Олланд нарын хэнд нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл очих вэ гэсэн таамаг мэдээллүүд хэвлэлээр цацагдсаар байгаа юм.
Ардын хөдөлгөөний төлөө намаас нэр дэвшсэн Николя Саркозигийн рейтинг унаж байна гэж зарим хэвлэл мэдээлж байгаа. Учир нь түүнийг Францын эдийн засгийн тогтворгүй байдал, ажилгүйдлийн төлөө дорвитой ажил хийхгүй байна гэж үзэж буйтай нь холбоотой биз ээ. Тэрбээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг гол болгон тусгасан байдаг. Ялангуяа нийгмийн аюулгүй байдлыг хангах үүднээс дүүргийн цагдаа нарыг цахилгаан гүйдэлт гар буутай болгохоор зорьжээ.
Түүнчлэн компаниудын орлогын татварын хэмжээг таван хувиар бууруулах, илүү цагийн хөлсийг ихэсгэж, үүнээс олсон орлогоос татвар авахгүй байх талаар тусгасан нь олон нийтэд таалагдаж, өдгөө Францын Ерөнхийлөгч болсон. Харин энэ удаагийн сонгуулийн өмнө олон нийтийн шүүмжлэлтэй хандаж буй эдийн засгийн байдлыг тогтвортой болгох олон ажлыг хийж байгаа аж. Энэ талаар нэгэн ярилцлагадаа дурьджээ.
Николя Саркози "Франц улсын хувьд эдийн засаг төдийлөн сайн гэсэн дүнг авахгүй байгаа ч бусдыг бодвол байдал гайгүй байна. Эдийн засаг хамгийн ярвигтай шийдвэр гаргахад хүргэдэг. Бид эдийн засгийн бодлого дээр бүсээ чангалж, давж чадвал цаашид амар амгалан байх нөхцөл бүрдэнэ. Энэ алдагдлыг манай улс татварын бодлогоороо нөхөх гэж байгаа" гэв. Түүний энэхүү бодлогыг францчууд "Робин Гүүд"-ийн бодлого хэмээж буй. Харин үүнд Ерөнхийлөгч Саркози огтхонч эмзэглэхгүй байгаагаа хэлсэн. Тэрбээр ямартай ч татварын бодлого, хямрал бэрхшээлийг хамтдаа туулж байж амжилтад хүрнэ гэдгийг ард түмэндээ сануулав. Эдийн засгийн хямралтай холбогдуулан Ерөнхийлөгч Николя Саркозиг буруутгаж байгаа ч түүнийг улиран сонгогдох магадлалтай гэх үндэслэл бий. Учир нь түүний эхнэр жүжигчин, дуучин, загвар өмсөгч Карла Бруни жирэмсэн төдийгүй нөхрийнхөө сонгуулийн кампанит ажилд оролцох аж. Энэ нь Саркозигийн хувьд томоохон PR болно гэж Францын "Ле Монде" сонин онцолжээ.
Социалист намаас нэр дэвшиж байгаа 57 настай Франсуа Олландын нэр хүнд өндөр яваа. Түүнийг Парис хотод сонгогчидтой уулзаж байх үеэр нь нэгэн эмэгтэй гурил цацаж орхижээ. Францын Лилля хотын 45 настай эмэгтэй ийн гурил цацах болсон шалтгаанаа нэр дэвшигч Франсуа Олландын санаачилсан Орон сууцны хуулийн төслийг эсэргүүцэж байгаатай холбон тайлбарласан байна. Түүнчлэн зүүнийхэн хэзээ ч хууль хэрэгжүүлдэггүй гэжээ. Харин түүний энэ үйлдлийн хариуд нэр дэвшигч "Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Францын өнөөгийн нийгэм тэр эмэгтэйг над руу гурил шидүүлэхэд хүргэлээ. Би ийм байдлыг зогсоохыг зорьж байна" хэмээсэн аж. Ингэж хэлснээрээ иргэдэд өөрийгөө эерэгээр харуулж, өрсөлдөгч Николя Саркозигийн хэрэгжүүлж буй ажлыг буруутгасан өнгө аяыг илэрхийлсэн юм.
Франсуа Олландын эхнэр нь Социалист намаас өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Сеголен Руаяль юм. Тэрбээр Николя Саркозигийн хүчтэй өрсөлдөгч байсан. Харин энэ удаа нөхрөө дэмжиж байгаагаа илэрхийлж буй.
Мөн "Ажилгүйдэл, авлига, эдийн засгийн хүнд байдал бидний гол асуудал болсон. Европын холбооны өртэй улсуудын давлагаанд өртөхгүйгээр хямралаас гарах арга замыг хайх хэрэгтэй. Гэтэл үүнд Саркози анхаарахгүй байна" хэмээжээ.
Улс төрд нөлөө бүхий гэр бүлийн хоёр хүч хавсран Ерөнхийлөгч Николя Саркозитай өрсөлдсөөр байна. Франц улсын Ерөнхийлөгч долоон жилийн хугацаанд эрх барьдаг. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч нь онцгой байдал тогтоож, бүх эрх мэдлийг гартаа авах боломж олгосон байдаг аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.