2012.02.07
Ажиллах хүчний оролцоо 2015 онд 70 хувь хүрнэ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан Хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогын дүнгээс харвал 2010 оны байдлаар ажиллах хүчний оролцооны түвшин 2000 оныхоос 5.5 пунктээр, 2005 оныхоос 7.1 пунктээр буурсан байна. Ажиллах хүчний оролцоо орон нутгийн дүнгээс харахад буурсан нь шилжих хөдөлгөөн их хийгдсэнтэй холбоотой байж болох юм.
Гэхдээ ажиллах хүчний оролцооны түвшин 2010 онд Өмнөговь аймагт хамгийн өндөр 74.7 хувьтай байгаа нь тус аймагт хөдөлмөр эрхлэлтийн түвшин өндөр байгааг илтгэж байна. Зурагт ажиллах хүчний оролцоог орон нутгаар ангилан харууллаа. Эндээс харахад 2010 онд ажиллах хүчний оролцоо буурсан болох нь илт байна. Харин ирэх 2015 онд энэ тоо 70 хувь болох тооцоо байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.