Евро бүсийн ажилгүйдлийн түвшин дээд амжилт тогтоожээ
2012.02.01

Евро бүсийн ажилгүйдлийн түвшин дээд амжилт тогтоожээ

Жилийн эцсийн тайлангаар евро бүсийн ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрч дээд амжилт тогтоосон байна.


Тус бүсийн 17 гишүүн оронд зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд 16 сая гаруй хүн ажилгүйдлийн сүүдэрт дайруулжээ. Энэ нь өмнөх сарынхаас 20 мянгаар нэмэгдсэн байна.

Ажилгүйдлийн түвшин хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн Испани, Грект хамгийн өндөр буюу 20 хувийг даваад байгаа аж. Харин евро бүсийн орнуудаас Австрид хамгийн бага буюу 4.1 хувьтай байна. Европын холбооны нийт 27 гишүүн орны дунджаар ажилгүйдэл 9.9 хувь буюу 23 сая гаруй хүн ажилгүй байгаа аж.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.