Ө.Энхтүвшин: Ард иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгох шийдвэрийг ардын намын бүлэг гаргалаа
Энэ өдөр АН-ын бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг мөн хэлэлцсэн. Ингэхдээ Орон нутгийн сонгуулийн үйл явцыг УИХ-ын сонгуультай нэгтгэх шаардлагатай хэмээн үзсэн байна. Тиймээс АН-ын бүлэг З.Энхболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг гаргаж, ойрын хугацаанд хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барих юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар цагаан сараар бэлэг тараах, тэмцээн уралдаан зохиох гээд мөнгөөр сонгогчдын саналыг татах үйл ажиллагааг хориглосон. Гэтэл орон нутгийн сонгуульд нэр дэвших хүнээр дамжуулан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаа хийдэг. Үүнийг орон нутгийн сонгуулийн хуулиар яаралтай хориглох хэрэгтэй гэж булгийн гишүүд санал нэгджээ. Харин Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах тухайд АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр " Нэг өдөр явуулах нь өндөр ач холбогдолтой. УИХ-ын сонгууль гэхэд намыг нь дугуйлаад, дээр нь 2-3 хүн дугуйлна. Орон нутгийн сонгууль бол аймгийн ИТХ-ын гурван хүн, сумын ИТХ-ын гурван хүн гээд зургаан удаа дугуйлна. Энэ хоёр нийлэх юм бол 10-11 удаа дугуйлна. Тэгэхээр сонгогчдод л хүндрэл гарахаас биш зохион байгуулалтад ямар ч хүндрэл гарахгүй. Тооллогыг машинаар хийнэ. Хэсэг тойргийн хороогоо ч нэг удаа зохион байгуулна гээд зардал чирэгдэл багатай болно" гэлээ.
-Нэг сая төгрөгийг 1072 ширхэгхувьцаатай дүйцүүлэн аль нэгсонголтоо хийхээр болж байна уу?
-Иргэдээр сонголт хийлгэхийн тулд саналыг нь асууна. Зарим хүмүүс нэг сая төгрөгөө авах хүсэлтэй байж болно шүү дээ.
-Нэг сая төгрөг, хувьцаа хоёр чинь тус тусдаа асуудал юм биш үү?
-Нэг зүйлийг л хоёр талаас нь яриад байгаа юм.
-Оюутнуудын тухайд яах вэ. Тэдсургалтын төлбөр хэлбэрээр мөнгөөавчихсан. Хувьцаа ногдох уу?
-170 мянга гаруй оюутнуудын тухайд ийм асуудал байгаа. Тэд сургалтын төлбөр хэлбэрээр мөнгөө авчихсан.Үүнийг Засгийн газар журам, дүрмээрээ шийднэ.
-Өндөр настан, хөгжлийнбэрхшээлтэй иргэдэд цагаан сарынөмнө нэг сая төгрөгийг нь олгох уу?
-Энэ хүмүүсийн мөнгө төсөвт туссан. Төрийн санд мөнгө нь ороод ирвэл өгөх талаас нь ажиллана.
-Хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосон уу?
-УИХ дээр хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар олон улсын санхүүгийн байгууллагууд "Тавантолгой"-д ямар хэмжээний үнэ өгснөөс нь шалтгаалж, нэг хувьцаа нь 1000 орчим төгрөг байх болов уу гэсэн яриа гарсан. Үүнийг одоогоор тогтоогоогүй. Гэхдээ нэрлэсэн үнэ гарч таарна.